ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА
Keywords:
Газрын тосны хангамж, аюулгүй байдал, нөөцAbstract
Дэлхий дахинд газрын тос боловсруулах үйлдвэр хурдацтай хөгжиж, шинэ технологийн дэвшилтүүд буй болж, үйлдвэржилтийн шинэ эрин эхэлсэн 20 дугаар зууны дунд үеэс улс орнуудын газрын тосны салбарт баримтлаж байгаа бодлого олон улсын, тэр дундаа улс төр, геополитикийн шинжтэй, гадаад харилцааны гол асуудлын тоонд зүй ёсоор орох болсноор газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангалтын асуудал нь аливаа улс орны оршин тогтнох, үндэсний аюулгүй байдлыг хангах болон эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилд хүргэх стратегийн суурь ач холбогдолтой салбарт зүй ёсоор тооцогдох болсон.
Дэлхий дахины газрын тосны нөөцийн хомсдол, эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал, газрын тосны гол нөөц бүхий Ойрхи Дорнодын бүс нутгийн орнуудын тогтворгүй байдал, түлш шатахууны хэрэглээ болон газрын тосны үнийн өсөлт нь гадна зах зээлээс хэт хараат импортлогч болон экспортлогч орны эдийн засагт үлэмж дарамт учруулах магадлал өндөр байна. Иймд дэлхийн улс орнууд үндэсний аюулгүй байдлаа хангахын тулд газрын тосны хангамжийн тогтвортой байдлыг хангах, хангамжийн хомсдолоос үүсч болох нийгэм, улс төр, эдийн засагт учруулах хор уршгаас урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ирсэн бөгөөд дэлхийн улс орнуудын газрын тосны хангамжийн аюулгүй байдлаа хангаж буй бодлого, туршлагын талаар энэхүү илтгэлд тусгасан болно.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.