ОЙН ТҮЙМРИЙН ЭРСДЭЛИЙН ЗЭРГИЙГ ТООЦООЛОХ АРГАЛЧЛАЛ
Keywords:
Ой, ойн түймэр, ойн түймрийн эрсдэл, байгалийн гамшиг, хохиролAbstract
Манай орны 8%-г ой эзэлдэг ба жил бүр их бага хэмжээгээр ойн түймэр гарч байгаль орчинд ихээр хохирол учруулдаг. Бүх цаг үеийн байгалийн аюулт гамшгийн нэг болох ойн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахын тулд тооцоолол болон туршилтуудыг явуулдаг ч бодит туршилт хэт өртөг өндөр, хяналтаас гарах аюултай улмаас хийх боломжгүй юм. Харин компьютер технологи ашиглан математик загварчлалын аргаар туршилт судлагаа хийх нь эдийн засаг, хөдөлмөрийн хүчийг багасгаж буй хэрэг юм.
Энэхүү судалгааны ажлаар ойн түймрийн эрсдэлийн зэргийг тооцоолох В.Г.Нестеровын комплекс үзүүлэлтээр тодорхойлох аргыг ашиглан 1000 га талбайтай шилмүүст ойд гарах түймрийн эрсдэлийг тооцоолж үр дүнг гаргав.
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.