ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧ НАРЫН СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ЧАДАМЖ БА ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

Authors

  • С.Цэрэндолгор ДХИС-ийн Сургалт, судалгааны 403 дугаар ангиШүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Аюулгүй байдлын тэнхимийн багш, хошууч Author

DOI:

https://doi.org/10.63570/43ngxz98

Keywords:

Сэтгэл хөдлөлийн чадамж, өөрийгөө удирдах чадвар, сэдэлжүүлэлт, нийгмийн чадвар

Abstract

Байгууллагын үйл ажиллагаа, хөгжил, соёлыг
тодорхойлох үнэт зүйл нь алба хаагчид байдаг. Төрийн тусгай байгууллагад
ажиллахаар бэлтгэгдэж буй суралцагч нарын сэтгэл хөдлөл, тэсвэр тэвчээр
болон сэтгэл зүйд тулгамдаж буй асуудлыг судлан, тодорхойлох нь тухайн
байгууллагын хүний нөөцийн бодлогод эерэгээр нөлөөлөх боломжтой.
Учир нь төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагад ажиллахад
шаардлагатай сэтгэл зүйг суралцагч байх үед нь төлөвшүүлснээр ажлын
байранд тогтвор суурьшилтай ажиллах суурийг олгох юм. Мөн
суралцагчдын сэтгэл хөдлөлийн түвшинг тодорхойлсноор сургалтын
чанарт дүн шинжилгээ хийж, амжилттай суралцахад нөлөөлөх боломжтойг
тодорхойлох юм. Энэхүү судалгаагаар Дотоод хэргийн их сургуулийн
суралцагч нарын сэтгэл хөдлөлийн чадамжийг тодорхойлохоор зорисон.
Судалгааны үр дүнд суралцагчдын сэтгэл хөдлөлийн түвшин нь тэдний
суралцах идэвх, бүтээмж, танин мэдэхүйн хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг
онолын болон практик үндэслэлээр тайлбарласан болно. Мөн сэтгэл
хөдлөлийг зөв удирдах арга зам, сургалтын орчинд үүсэх сэтгэл зүйн
нөлөөллийг бууруулах боломжийг судалж, практикт ашиглах
зөвлөмжүүдийг дэвшүүлсэн болно. 

Downloads

Published

2025-10-07

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧ НАРЫН СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ЧАДАМЖ БА ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ. (2025). Шийдвэр гүйцэтгэл судлал, 2(53), 148-156. https://doi.org/10.63570/43ngxz98

Similar Articles

11-20 of 125

You may also start an advanced similarity search for this article.