ТОРГОХ ЯЛЫН ОЙЛГОЛТ, ОНЦЛОГ
DOI:
https://doi.org/10.63570/pgzjsq14Keywords:
Торгох ял, Гэмт хэрэг үйлдсэн хүн, золио авах, торгуульAbstract
Торгох ял түүний ойлголт, онцлогийн талаар авч үзэх нь торгох ялын тухай
үндсэн мэдлэг олгох, торгох ялын мөн чанар, агуулга, зорилго зэрэг эрүүгийн эрх
зүй дэх ялын сургаалтай бүрэн танилцах эхлэл болох юм.
Хэл зүйн хувьд авч үзвэл “торгууль” гэх үгийн эхний утга нь “ял болгож авах
мөнгө, торгуулийн мөнгө, тавин төгрөгийн торгууль ногдов” гэсэн утгатай, хууль
зүйн толь бичигт англи хэлнээ торгууль гэдгийг “fine” гэж тэмдэглэсэн байна
Эртний ял шийтгэлийн цусан өшөө авах үзэл сэтгэлгээнд суурилж бий
болсон талионы зарчим нь аажимдаа композицийн систем рүү шилжиж, хатуу
харгис ялын оронд нөхөн төлөөс төлөх, хохирол төлбөрийг гаргуулах, үүнд
торгууль оногдуулах явдал багтаж байсан зэргээс үзэхэд ийм ойлголтоос торгох
ялын гарал зүй эхлэл авсан байх үндэслэлтэй.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Шийдвэр гүйцэтгэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.