ХҮНИЙ УХАМСАР БА УХАМСАРГҮЙ ОЮУН УХААН

Authors

  • Р.Оюунбадам Монгол Улсын Гавьяат хуульч Шихихутуг дээд сургуулийн багш, хуульч, докторант Author

DOI:

https://doi.org/10.63570/ny669z19

Abstract

Нэрт сэтгэл судлаач З.Фрейд “Хүнийт дан ганц ухамсар биш ухамсаргүй оюун ухаан удирддаг юм биш үү гэсэн санааг анх гаргаж тавьсан байдаг'. Хүн бүрд сэтгэлийн хөөрөл, саатал, жаргал, зовлон, хайр, уйтгар, гуниг, уур, бухимдал ээлжлэн
тохиолддог. Эдгээрийн дотор сэтгэлийн хүнд цохилт хүний сэтгэл зүйгээс амархан арилдаггүйг мэдэхгүй хүн үгүй биз ээ.
Сэтгэлийн хүнд цохилт нь хүний ухамсар луу шахагдан ороод тэндээсээ сэтгэцэд идэвхтэй нөлөөлдөг. Ухамсартай үйлдэл
энгийнээс нарийн хүртэл явагддаг. Тухайлбал жирийн нөхцөлд намайг хүн харж байгаа, ингэхгүй бол болохгүй, хүмүүс намайг дүгнэж байгаа гэх мэтээр ухамсартаа захирагдан жинхэнэ дүр төрхөө нууж байдаг. Үүнийг хүний жинхэнэ ба “хуурамч дүр төрх” гэж нэрлэдэг.

Downloads

Published

2025-04-28

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ХҮНИЙ УХАМСАР БА УХАМСАРГҮЙ ОЮУН УХААН. (2025). Шийдвэр гүйцэтгэл судлал, 2(2), 86-88. https://doi.org/10.63570/ny669z19