ГААЛИЙН ХИЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ
Keywords:
Гаалийн хил, хил, хил гаальAbstract
Аливаа улсын оршин тогтнох үндэсийг тодорхой нутаг дэвсгэргүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд улс орон бүр өөрийн нутаг дэвсгэрийн дотор онцгой бүрэн эрх эдэлдэг. Улс үндэстнүүдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн ойлголт нь “Хил" "хязгаар” гэсэн нэр томъёотой салшгүй холбоотой юм. "Хил” гэсэн энэхүү ойлголт нь аливаа улсын оршин тогтнох материаллаг үндэс болсон газар нутгаар хязгаарлагдаж тэнд эрх зүйн баталгаатай орчин бий болж хэрэгжин
биелэх үндэс болно. Монгол Улсын хил, гаалийн хил гэсэн ойлголтоос онол, практикийн ач холбогдлыг тодорхойлох нь танин мэдэхүйн шинж чанартай асуудал төдийгүй хууль зүйн тодорхой үр дагавар бүхий ойлголт мөн. Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах зорилго нь хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хил болон хил орчмын дэглэмийн сахиулах улсын хилээр зорчигч тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхэд хяналт тавих зэрэг олон талтай үйл ажиллагааны илрэл байдаг.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.