НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХАД МОРЬТ ЭРГҮҮЛИЙГ АШИГЛАЖ БАЙГАА ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛ
Abstract
Монгол улсын Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үндсэн чиг үүргийг биелүүлэх үндсэн нэгж нь нийгмийн хэв журам хамгаалах алба бөгөөд түүний бүрэлдэхүүнд эргүүл нь чухал үүрэгтэй.
“Цагдаагийн байгууллагын тухай хууль”-ийн 11-р зүйлд зааснаар “Цагдаагийн байгууллага нь гудамж талбай үйлчилгээний газар, нийтийн тээврийн буудал, орон сууц зэрэг олон нийтийн газар хууль тогтоомжоор болон төрийн эрх бүхий бусад байгууллагаас тогтоосон нийтээр дагаж мөрдөх журмыг сахин биелүүлж хүн амын амгалан тайван байдлыг хамгаална” гэсэн үндсэн үүргийг цагдаагийн байгууллагын бүх албад өөр өөрсдийн чиг үүргийн хүрээнд биелүүлэхээс гадна эргүүлийн нь тус үүргийг хэрэгжүүлэгч үндсэн субьект болж байдаг.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.