ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООНД КРИМИНАЛИСТИКИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ
Abstract
1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн Хуулийн Хоёрдугаар бүлэгт хүний эрх, эрх чөлөөг тунхагласан байдаг ба хүний эрх, эрх чөлөө нь Үндсэн хуулийн эрх зүйн томоохон институц билээ.
Өнөөдөр Монгол Улсад хүний эрхийг бүрэн хамгаалж чадаж байна уу?
Хүний эрхийг хамгаалах олон арга байдаг. Гэвч бид нэг аргын талаар хаана, хаанаа ярихгүй байна. Энэ бол криминалистик юм. Криминалистик нь хүний халдашгүй эрхийг хамгаалахаас гадна бусад олон эрхийг хангах боломжтой.
Аливаа этгээдийг гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах, шүүн таслах, ял шийтгэл оногдуулах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх нь тухайн улс орны хүний эрхийн төлөв байдлыг харуулах нэг чухал үзүүлэлт байдаг.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.