ХҮҮХЭД, НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЭТГЭЭД , НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮН ГЭСЭН НЭР ТОМЪЁОНУУДЫГ ХУУЛЬ ТОГТООМЖИД ХЭРЭГЛЭСЭН БАЙДАЛ
Abstract
орчны асуудлаар судалгааны ажил явуулж, энэ талаархи хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, эрдэмтдийн ном бүтээлийг судлах явцад бидний анхаарлыг татсан нэг зүйл байсан нь Монгол Улсын хууль тогтоомж, түүн дотроо насанд хүрээгүй этгээдийг гэмт халдлагаас хамгаалах зорилт, агуулга бүхий хууль тогтоомж, эрх зүйн актад насанд хүрээгүй этгээдийг тухайн эрх зүйн харилцааны субъектын хувьд нэрлэн заахдаа “хүүхэд”, “насан хүрээгүй этгээд”, “насанд хүрээгүй хүн” гэсэн өөр өөр нэршилээр тодорхойлсон байдал юм.
Иймд судлаачийн зүгээс энэ өгүүлэлд үндэсний хууль тогтоомж болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд дээрх ойлголт нэр томъёонуудыг хэрхэн тусгасан, тэдгээрийн агуулга, зааг ялгаа, хууль зүйн хэрэглээнд харьцуулалт, дүн шинжилгээ хийх асуудлыг хөндөн авч үзсэн.
Шинжлэх ухаан бүр тодорхой ойлголт хэрэглэдэг бөгөөд шинжлэх ухааны бий болгож хуримтлуулсан мэдлэг түүнд цогц байдлаар илэрдэг гэж үздэг. Үүнийг термин буюу нэр томъёо хэмээх хэллэгээр илэрхийлдэг хэмээн үзэх хандлага мөн байдаг.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.