Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарим асуудал

Authors

  • Т.Болор-Эрдэнэ Author

Abstract

Аливаа улсын оршин тогтнохын үндэс нь хил хязгаарын халдашгүй дархан байдал билээ. Монгол Улсын үндсэн хуулийн дөрөв дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал улсын хил халдашгүй дархан байна гэж зааж өгсөн нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бататган бэхжүүлж,  хил хамгаалалтын эрх зүйн үндсийг тогтоож өгсөн хэм хэмжээ болжээ.      

Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх үзэгдэл 1967-1990 оны хооронд хамгийн их буюу өмнөд хил дээр 3738 удаагийн зөрчил гарсны 51,5 хувь нь тагнан турших, өдөөн хатгах, улс төрийн шинжтэй, 48,5 хувь нь төөрөх, ан хийх, хил давсан малаа хайх, ховор өвс ургамал түүх зэрэг ахуйн шинжтэй байсан бол 1990 оноос Монгол орон ардчилан зах зээлийн харилцаанд шилжиж хууль бусаар хил нэвтрэх гэмт хэргийн үйлдлийн арга, сэдэлт зорилт нь бүхэлдээ өөрчлөгдсөн юм.

Author Biography

  • Т.Болор-Эрдэнэ

          БХИС-ын магистрант

Downloads

Published

2025-02-27

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарим асуудал. (2025). Цагдаа судлал, 7(№2), 103-104. https://journal.uia.gov.mn/index.php/police_studies/article/view/746