ГАРЫН МӨРНИЙ ШИНЖИЛГЭЭНД ХЭРЭГЛЭГДЭЖ БАЙГАА НЭР ТОМЬЁОНЫ ЗАРИМ АСУУДАЛ
Abstract
Криминалистикийн шинжлэх ухааны хүний мөр судлалын /антропоскопи/ гол судлагдахуун болох гарын мөрний адилтгалын шинжилгээнд орчин үеийн шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи, техник тоног төхөөрөмжүүдийг ашиглах болсонтой холбоотойгоор тэдгээрт хэрэглэгдэж байгаа тодорхойлолт, нэршлүүдийг нэг мөр ойлгох, нэр томъёонуудыг цэгцлэх, шинэ ухагдахуун бий болгож нэрлэх, тодорхойлолтыг өөрчлөх, хамрах хүрээг өргөсгөх, ялгаж зааглах, таних тэмдгүүдийг нэвтрүүлэх шаардлага урган гарч байна.
Гарын мөр нь гарын хуруунууд болон алганы папилляр шугамуудын хээ болон бусад бичил шинж тэмдгүүд, материаллаг объектод дүрслэгдэж эсвэл хуулбарлагдан үлдсэн толин тусгал дүрст ором буюу тэдгээрийн урвуу дүрс юм.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.