МӨНГӨ УГААХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮҮСЭЛ, ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Abstract
Стерлинг Сиргив хэмээх зохиогчийн “Захын лордууд” номонд Хятадын худалдаачид, мөнгө хүүлэгчид манай эриний өмнөх 2000 орчим жилийн тэртээгээс асар ихээр хуримтлагдсан мөнгөө эрхтэн дархтан, ноёдууд нь хурааж авах, бусдад булаалгаж дээрэмдүүлэхээс айж өөрсдийн эд хөрөнгөө асар их нарийн арга хэрэглэж нуудаг байсан тухай бичжээ.[1] Тэд ингэж нуухын зэрэгцээ бөглүү тосгонд аваачиж хөрөнгө оруулах, Хятадын мөнгөө хилээс гаргах зэрэг арга хэрэглэдэг байснаар оффшерын бизнес үүсч, төрөөс оногдуулах татвараас зугтаах боломж бүрдсэн гэж үздэг. Эртний цаг үед хүмүүс мөнгө угаахдаа нуун далдлах, холдуулах, хөрөнгө оруулах, эд зүйл өндөр үнээр худалдан авах зэрэг цөөн тооны түгээмэл арга хэрэглэж байсан бөгөөд олон жил өнгөрсөн боловч мөнгө угаах арга, зарчимд төдийлөн дорвитой өөрчлөлт орсонгүй өдийг хүрчээ. Нэгэн зэрэг хэд хэдэн банк ажиллуулах замаар мөнгө угаадаг нь удаан хадгалагдаж арга, ажиллагаа улам нарийсч онцын бэрхшээлтэй тулгарахгүйгээр мөнгө угаах арга болжээ. Энэ удаан хугацааны туршид хүмүүс гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө угаахдаа гол төлөв төрийн хараа, хяналтаас зугтаалгах олон аргуудыг хэрэглэж ирсэн түүхтэй. Мөнгөний оронд алтан зоос хэрэглэж байсан бөгөөд энэ үед мөнгөө угаахад алтны чанар, хэмжээ чухал үүрэгтэй байв. Түүнээс гадна асар их үнэтэй алмаз эрдэнийг мөнгө угаахад өргөнөөр ашиглаж ирсэн тухай түүхийн эх сурвалжуудад тэмдэглэж ирсэн байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.