ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ АСУУДАЛ
Abstract
Дэлхий дахиныг хамарсан даяаршлын өнөө үед хүн төрөлхтөний язгуур үнэт зүйл, улс үндэстний оршин тогтнохын нэг чухал үндэс, тусгаар тогтнолын баталгаа бол тухайн улс үндэстний “Соёл”-ын үнэт зүйл юм.
Иймд улс үндэстнүүдийн хувьд нэг талаас дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн ижилсэх, нөгөө талаас, өөрийн үндэсний өвөрмөц онцлог, ёс заншил, өв уламжлал, соёлоо хадгалан үлдэх нь нэн чухал зорилго болж байгаа бөгөөд энэ зорилгыг ханган биелүүлэхэд соёлын өвийг хамгаалах асуудал голлох байр суурийг эзэлнэ.
Монгол Улс 1990 онд “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай” Конвенцид, 1991 онд “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” Конвенцид тус тус нэгдэн орсон.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.