СОГТУУРСАН, МАНСУУРСАН ЭТГЭЭДИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, АЛБАДАН СААТУУЛАХ АЖИЛЛАГААНЫ ҮЕД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ

Authors

  • С.Хасбаатар Author

Abstract

Цагдаагийн байгууллага нь Захиргааны хариуцлагын тухай хууль, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль, Цагдаагийн   байгууллагын үйл ажиллагааны журам, /код-626/ бусад эрх зүйн актыг баримтлан  согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх үйл ажиллагааг  хэрэгжүүлж байна. Өөрийн үйлдлийг  удирдан хянах чадваргүй  болтлоо согтсон,  хаана байгаа, очих газраа  мэдэхгүй болсон, гудамж талбай олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаасаа болж гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй   хүмүүсийг цагдаагийн байгууллага хяналтанд авч, албадан саатуулж эрүүлжүүлэх үйл ажиллагааг явуулдаг байна.        

2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөлт орсон “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д: “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө” гэж заажээ.   

Author Biography

  • С.Хасбаатар

    ЭЗНУС-ийн БХБТ-ийн эрхлэгч,  цагдаагийн хошууч, хууль зүйн магистр

Downloads

Published

2025-02-24

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

СОГТУУРСАН, МАНСУУРСАН ЭТГЭЭДИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, АЛБАДАН СААТУУЛАХ АЖИЛЛАГААНЫ ҮЕД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ. (2025). Цагдаа судлал, 15(№3), 56-60. https://journal.uia.gov.mn/index.php/police_studies/article/view/656