ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛД ҮЗҮҮЛЭХ ХОТЫН АМЬДРАЛЫН НӨЛӨӨ

Authors

  • Э.Дашгаадан Author

Abstract

Гэмт явдал судлалд маш их анхаарал татдаг онолуудын нэг нь “Экологийн онол” буюу орчин тойрны нөлөөллөөс гэмт хэрэгтэн, хохирогчдын түвшин өөрчлөгдөх магадлалтай ба биеийн болон нийгмийн онцлогийг танин мэдэх нь гэмт явдлын шалтгаан нөхцлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Жэймс Вилсон ба Жорж Келлинг 1982 онд Атлантик сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлд жижиг төрлийн гэмт хэргүүд эсхүл зөрчлүүдтэй тэмцэх нь бусад хүнд гэмт хэргүүдийн түвшинг багасгана гэсэн санааг дэвшүүлсэн нь олны анхаарлыг татсан юм.

Хагархай цонхны онолын ерөнхий агуулга нь: “Байшингийн нэгэн хагархай цонхыг засахгүй бол байшинг эзэнгүй гэж хүмүүс ойлгож эхлэх ба бусад цонхыг ч мөн адил хагалахыг хүссэн хүмүүс хагална. Хэсэг хугацааны дараа байшинд бүтэн цонх үлдэхгүй..”

Энэ нийтлэлийн зорилго нь Хагархай цонхны онол, хотжилт болон нийгмийн асуудал, гэмт явдалд хэрхэн нөлөөлдгийг тодорхойлох, судалгааны үр дүнг хэрхэн ашиглах талаар товч авч үзлээ.

Author Biography

  • Э.Дашгаадан

    ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн ЦЭЗТ-ийн  багш, цагдаагийн ахлах дэслэгч

Downloads

Published

2025-02-21

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛД ҮЗҮҮЛЭХ ХОТЫН АМЬДРАЛЫН НӨЛӨӨ . (2025). Цагдаа судлал, 23(№2), 36-40. https://journal.uia.gov.mn/index.php/police_studies/article/view/569