Орчин цагийн Цагдаагийн алба хаагчийн имидж

Authors

  • Д.Бат-Эрдэнэ Author

Abstract

Орчин үед хүмүүс "имидж" гэх үгийг ямар нэгэн орчуулгагүйгээр тодорхой хэмжээнд ойлгодог болжээ. Түүгээр ч барахгүй олны өмнө ил байдаг урлаг, спорт, улс  төрчдийн тухай болон имиджийнх нь талаар ам уралдан ярих дуртай. Чухамдаа “Имидж” гэдэг нь шинж төрх, нэр хүнд гэсэн утгатай англи үг. Тиймдээ ч хүний гадаад дүр төрх болон дотоод сэтгэл зүйн өвөрмөц шинж, онцлог байдлын илэрхийлэл болдог байна. Зөвхөн үс засалт, хувцаслалтаар тогтохгүй өөрийгөө илэрхийлэх чадвар болон бусдад төрүүлсэн сэтгэгдлийн нийлбэр нь имидж болдог. Нөгөө талаас имидж нь тухайн хүнд өгч байгаа бусдын үнэлэлт юм. Тэгэхээр имидж гэдэг асуудал нь нэр хүндээс илүү өргөн хүрээтэй ойлголт гэж хэлж болох байна. Хувь хүний имиджээс гадна хамт олон, байгууллага нэгж, цаашлаад улс үндэстний имидж гэх асуудал яригддаг. Яг үүнтэй адилаар Цагдаагийн алба хаагчдын имиджийн асуудал яригддаг нь Цагдаагийн алба хаагчид өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахдаа хувцаслалт, биеэ авч яваа байдал, иргэдтэй харьцаж буй харилцааны соёл зэрэг олон зүйлээс шалтгаалан иргэд дундах Цагдаагийн алба хаагчийн имидж буюу үнэлэмжийн асуудал байдаг бөгөөд энэ нь эерэг болон сөрөг талаас буурах, өсөх хандлагатай байдаг. Тэгвэл цагдаагийн алба хаагчийн болон байгууллагын имидж нь хэрхэн бүрэлдэн тогтож иргэд, олон нийтэд түгдэг талаар, өнөөгийн Монголын нийгэмд цагдаагийн алба хаагчийн имидж хэрхэн тодорхойлогдож байгаа талаар, хэрхэн эерэг талаас цагдаагийн алба хаагчийн имиджийг түгээх тухай асуудал дэвшүүлэн судалгаа хийж асуудлыг шийдвэрлэх талаас миний бие санал дэвшүүлэхийг зорилоо.

Author Biography

  • Д.Бат-Эрдэнэ

    Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч

Downloads

Published

2025-02-21

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

Орчин цагийн Цагдаагийн алба хаагчийн имидж. (2025). Цагдаа судлал, 26(№1), 103-110. https://journal.uia.gov.mn/index.php/police_studies/article/view/524