ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ТААМАГЛАЛ АШИГЛАХ НЬ
Keywords:
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, таамаглал, гэмт хэрэгAbstract
Урьдчилан таамаглах гэдэг нь дүн шинжилгээ хийх, ялангуяа тоон арга техникийг ашиглах явдал юм. Гэмт хэргийн түвшинг урьдчилан таамаглахын тулд статистик, газарзүйн анализыг ашиглах нь хэдэн арван жилийн туршид хэрэгжиж ирсэн. Сүүлийн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг урьдчилан таамаглах маш том мэдээллийн багц дээр тулгуурласан шинжилгээний хэрэгслийг ашиглах нь эрс нэмэгдсэн.
Хууль сахиулах байгууллагын ижил төстэй олон харилцааг цагдаа урьдчилан таамаглахаар судалж болно. Цагдаагийн байгууллага нь урьд өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг, орон нутгийн орчин, бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийж урьдчилан таамаглал гаргах бөгөөд түүнийгээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг. Үүний зорилго нь тактикийн болон стратегийн түвшинд нөхцөл байдлын мэдлэгийг дээшлүүлэх, цагдаа нарын ажлыг илүү оновчтой, үр дүнтэй болгох стратеги боловсруулах явдал юм.[1]
Нөхцөл байдлын талаарх мэдлэг, хүний зан авирыг урьдчилан таамаглахад цагдаа нар давтан хохирогчдын эсрэг давтан гэмт хэрэг үйлдэх гэмт хэргийн үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх стратеги тодорхойлох, боловсруулах боломжтой. Эдгээр аргууд нь цагдаагийн хэлтсүүдийн алба хаагчдыг илүү санаачлагатай ажиллах боломжийг олгодог бөгөөд цагдаагийн стратегийг үр дүнтэй гэж үзэхийн тулд бодит үр дүнд хүргэх ёстой. Жишээлбэл; Гэмт хэргийн гаралт буурч, ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг баривчлах арга хэмжээ нэмэгдэж үүний үр дүнд ажиглагдахуйц эерэг нөлөө нийгэмд үзүүлэх ёстой.
[1] “What Is Predictive Policing?” WP’s Police Tech, March 16, 2012.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.