Е-СУРГАЛТ ТҮҮНИЙ МӨН ЧАНАР, ДАВУУ БОЛОН СӨРӨГ ТАЛ

Authors

  • Н.Пүрэвдорж Author

Keywords:

Е-сургалт, цахим, онлайн, зайн сургалт, холимог сургалтын арга

Abstract

Цахим, зайн сургалт нь орчин үеийн сургалтын нэгэн хэлбэр бөгөөд өдгөө XXI зууны иргэд өөр хоорондоо болон дэлхий нийттэй чөлөөтэй харилцаж, нийгмийн харилцаанд тэгш, хүртээмжтэй оролцоход шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг сургалтын уламжлалт хэлбэрийн зэрэгцээ цахим сургалт (e-Learning), интернэт вэб-д суурилсан сургалтаар эзэмшиж эхлээд байна.

Е-Сургалт гэдэг нь мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан зайн болон цахим сургалтын аль алийг өөртөө багтаасан орчин үеийн сургалтын нэг төрлийн хэлбэр гэж ойлгож болох юм.  Е-сургалтын мөн чанар нь оюутны мэдээллийн технологи хэрэглэх чадвар, зорилго, бие даасан цагийн хуваариар суралцаж багштай харилцах боломжтой байх явдал юм. Сурах ба сургах үйл явцад ашиглагддаг цахим агуулга хөгжүүлэлт нь уламжлалт багш төвтэй хандлага гэхээсээ илүү суралцагч төвтэй сургалтад зориулагддаг.

Е-сургалтын хэлбэрийг ашиглан суралцахад орон зай, үл хамааран батлагдсан хуваарийн дагуу дэлхийн аль ч улсаас тухай багшийн лекцийг мэдээлэл харилцаа холбооны төхөөрөмж, интернэт ашиглан шууд үзэх, харилцах боломжтойгоос гадна тухай лекц, семинарын хичээлийн бичлэг хийгдэн хадгалагдсан бол өөрийн боломжтой цагтаа дахин давтан үзэх боломжтой тул мэдлэгээ илүү батлах, ойлгоход амар.

Author Biography

  • Н.Пүрэвдорж

    ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн

    Замын цагдаагийн тэнхимийн багш,

    цагдаагийн хошууч

Published

2025-02-19

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

Е-СУРГАЛТ ТҮҮНИЙ МӨН ЧАНАР, ДАВУУ БОЛОН СӨРӨГ ТАЛ. (2025). Цагдаа судлал, 40(№3), 85-95. https://journal.uia.gov.mn/index.php/police_studies/article/view/307

Similar Articles

11-20 of 164

You may also start an advanced similarity search for this article.