УСНЫ ХАЯГДАЛЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ
Abstract
Монгол орны цэвэр усны дийлэнх хувь буюу 80 хувийг эзэлдэг гадаргын усны дийлэнх хувийг бохирдуулдаг байгууллага нь Уул уурхайн салбар тэр тусмаа алтны шороон орд гэж үздэг бөгөөд өнөөдрийн байдлаар ашигт малтмалын лицензтэй 1000 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдагаас шороон ордны 200 гаруй аж ахуйн нэгж байдаг гэсэн судалгаа байдаг байна.
Өнөөдөр уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шороон ордны аж ахуйн нэгж, компаниудын хяналтгүй, замбараагүй хэрэглээ нь Монгол орны томоохон олон голыг бохирдуулж, ихээхэн хор уршиг тарьсаар байна. Үүний хамгийн том жишээ бол өнгөрөгч 2014 онд 852 гол горхи, 2277 булаг шанд, 1181 нуур тойром ширгэсэн гэсэн тооцоо судалгаа байдаг байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.