Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зарим асуудал
Abstract
Цагдаагийн албан хаагчид хамаарах ёс зүйн уламжлалын гол сурвалж нь богд Чингис хаан Их Монгол улсыг байгуулж, эмхлэн цэгцэлж гүйцээгээд “Миний хишигтнийг томилоход түмт, мянгат, зуутын ноёдын хөвүүд, сул хүний хөвүүдийн дотроос миний дэргэд тэнцэх билэг эрдэмтэй, бие сайтайг нь ялгаж оруултугай”[1] хэмээн зарлиг болжээ. Энэ нь өнөөгийн цагдаагийн байгууллагад чухал ач холбогдолтой хэвээр байгаа юм. Өнөөдөр цагдаагийн албанд ажилтанг сонгон авахдаа өрөөсгөл байдлаар хандаж байна гэсэн шүүмжлэл байдаг. Зарим тохиолдолд, ялангуяа 90-ээд оны дараа цагдаагийн албанд ажиллах хүн ховор байх үед хүн сонгон авахдаа зөвхөн бие бялдрын үзүүлэлтийг гол болгох тохиолдол гарч байсан билээ.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.