ОРЧИН ҮЕИЙН ГАРДАН ТУЛААНЫ СУРГАЛТЫН ЧИГ ХАНДЛАГА
Keywords:
Бие хамгаалах, гардан тулаан, сургалт, Крав МагаAbstract
Орчин цагт хувь хүн өөрийн аюулгүй байдлаа хангаж, чаддаг чадамжтай байх хэрэгцээ, шаардлага үүсэн бий болсон. Энэхүү хэрэгцээг хангахад зориулсан төрөл бүрийн бие хамгаалах урлаг, спортын сургалтыг явуулдаг хувийн эвсэл холбоо, байгууллагууд ихээр гарч ирж, мөн тухайн чиглэлийн судалгаа, шинжилгээний ажил ч эрчимтэй хөгжиж байна. Олон улсад хувь xүний мэргэжил, боловсрол, нас, хүйсийн онцлогийг харгалзан түүнд тохирсон аюулгүй байдлаа хангах олон төрлийн гардан тулааны цогц систем үүсэн бий болжээ. Гардан тулааны эдгээр цогц системүүд нь хувь хүний бие, сэтгэл зүй, ажил мэргэжлийн онцлогт тулгуурсан олон төрлүүдтэй. Монгол улсын төрийн тусгайлсан чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагын сургалт, бэлтгэлээр явуулж байгаа гардан тулааны нь дэлхий нийтийн жишигтэй адил боловч, албан хаагч, суралцагчдынхаа бие, сэтгэцийн онцлогийг тооцоогүй, орчин үеийн мэргэжлийн бие хамгаалах арга техникийн бус, спортын, урлагийн шинжтэй
байна. Мөн эвсэл холбоод ч гэсэн гардан тулааны спорт, урлагийн чиглэлээр илүү түлхүү хөгжүүлж ирсэн. Иймд би өгүүлэлдээ орчин үед гадаад улс оронд өөрийгөө хамгаалах мэргэжлийн гардан тулааны систем хэрхэн дэлгэрч, хөгжиж байгаа, Үүнээс хамгийн үр дүнтэй сургалтын тогтолцооны талаар судалж, өөрийгөө хамгаалах чадвар, чадамжийг хэрхэн дээшлүүлэх боломж байгаа талаар судалгаа, дүн шинжилгээ хийлээ.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.