ХОРИХ БАЙГУУЛЛАГАД ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД ШУУРХАЙ ШТАБЫН ГҮЙЦЭТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРИМ АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.63570/8r304k17Abstract
Монгол Улс ардчилсан нийгмийг сонгон зах зээлийн эдийн засагт шилжин
20 гаруй жил болох хугацаанд нийгмийн сэтгэл зүй өөрийн зүй тогтлоороо зарим
талаараа хөгжсөн ч нөгөө талаар доройтсон үйл явц өрнөж та бидний сэтгэл
эмзэглүүлсэн асуудал өсөн нэмэгдсээр байна. Тухайлбал, нийгмийн аль ч давхаргад
хамаарагдах хүн зохион байгуулалттайгаар, орчин үеийн техник хэрэгслийн
тусламжтай, их хэмжээний хохиролтой гэмт хэргийг урьдаас нарийн төлөвлөн
үйлдэж, шүүхээр шийтгэгдэн ял эдлэх болсноор хорих ангид үүсэх аюул занал тэр
хэмжээгээр өсөн нэмэгдэж байна. Энэхүү хор аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд
сүүлийн жилүүдэд Тогтоол гүйцэтгэх газраас тодорхой тооны хорих ангиудад хорих
ангийн дарга, дэд дарга, төлөөлөгч нарыг оролцуулан “команд-штабын сургалт”-ыг
нэгдсэн байдлаар зохион байгуулан явуулж, онцгой нөхцөл байдалд ажиллах арга
зүйн зөвлөгөө өгч байгаа нь сайшаалтай ажлуудын нэг яах аргагүй мөн.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.