О журнале

Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудаас “Гэмт явдалтай тэмцэх асуудал”, “Цагдаа судлал”, “Хил судлал”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал”, “Гамшиг судлал”, “Хууль сахиулахуй удирдлага” зэрэг онол, арга зүйн сэтгүүлүүдийг эрхлэн гаргадаг.

Дээрх сэтгүүлүүдийн нэгдлийг хангасан, их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн чиглэлийг агуулсан “Хууль сахиулахуй” онол, арга зүйн сэтгүүлийг 2014 оноос эхлэн нийтийн хүртээл болгон ажиллаж байна.

Хууль сахиулахуй сэтгүүлд аюулгүй байдал судлал, гэмт явдал судлал, цагдаа судлал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал, шинжлэн магадлахуй судлал, гамшиг судлал, инновац, боловсрол, хууль, эрх зүй судлал зэрэг шинжлэх ухааны түүх, шүүмж, судалгаа болон онол, практикийн асуудлаарх эрдэмтэн, судлаач,  багш, суралцагчдын эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны үр дүнг хэвлэн нийтэлж, олон нийтэд хүргэдэг.  

Тус сэтгүүлийн цаасан хувилбарыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Шинжлэх ухаан, технологийн сан, Үндэсний номын сан, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сангуудад түгээдэг.