ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ
DOI:
https://doi.org/10.63570/evw2rj78Keywords:
Цагдаагийн байгууллага, байгууллагын эрсдэл, эрсдэлийн удирдлага, эрсдэлийн үнэлгээAbstract
Байгууллагын удирдлагын үндсэн үүрэг бол эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх явдал ба үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлж чадаагүйн улмаас байгууллага зорилгодоо хүрч
чадахгүй байх, үйл ажиллагаа саатах, ихээхэн хэмжээний хохирол амсах, алба хаагч, ажиллагсдын эрх ашиг, эрүүл мэнд зөрчигдөх зэрэг сөрөг үр дагаврууд үүсэх шалтгаан болно.
Тус өгүүллээр цагдаагийн байгууллагын эрсдэлийн үнэлгээний тайлан болон төрийн бус байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагуудын эрсдэлийн судалгаанд дүн шинжилгээ хийж алба хаагчийн аюулгүй байдалд эрсдэл учрах, эрүүл
мэндээр хохирох, төсөв санхүүгийн хомсдол үүсэх зэрэг өндөр үнэлгээтэй 3 төрлийн эрсдэлийг сонгож дэлгэрүүлэн судаллаа.
Мөн Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааны эрсдэлийн судалгааг хийж эрсдэлийг тодорхойлох, олон улсад ашиглагддаг COSO (Committee Of Sponsoring Organizations) аргачлалаар матриц үүсгэн үйл ажиллагааны эрсдэлийг шинжилж
цаашид сайжруулах арга зам, дүгнэлт, санал боловсрууллаа.
Түүнчлэн Монгол Улсын цагдаагийн байгууллагын эрсдэлийн удирдлагыг хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, өндөр эрсдэлийг тогтоох, тэдгээрийг арилгах чиглэлээр сайн туршлагыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр санал дэвшүүлэхийг зорилоо.
References
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Төрийн мэдээлэл эмхэтгэл: №25 (Улсын их хурлын тогтоол №52 2020 оны 05 13). Эрх зүйн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn-ээс Гаргасан
Залуу судлаачдыг дэмжих сан төрийн бус байгууллага. (2023). Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаан дахь иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох судалгаа. Улаанбаатар: TUSS.
Максима судалгааны төв, ЦЕГ хамтарсан. (2022). Цагдаагийн ажиллах нөхцөл боломж, ажлын ачаалал, ажил мэргэжилдээ хандах хандлагын судалгаа. Улаанбаатар : Максима судалгааны төв.
Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл: №12 (Улсын их хурал 1992).
Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл: №08. (Улсын их хурал 2017).
Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Төрийн мэдээлэл эмхэтгэл: №40 (Монгол Улсын Засгийн газрын тогтоол №141 2020 оны 04 12). https://legalinfo.mn/mn/: https://legalinfo.mn/mn/-ээс Гаргасан
Цагдаагийн ерөнхий газар. (2022). Эрсдэлийн тайлан. Улаанбаатар: Цагдаагийн байгууллагын цахим сайт (https://police.gov.mn).
Цагдаагийн ерөнхий газар. (2022). Эрсдэлийн тайлан. Улаанбаатар: НХЖХОНАБХАлба.
Downloads
Published
Issue
Section
Categories
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуй

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.