ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН ЭЗЛЭХ ХУВЬ, ТҮҮНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
DOI:
https://doi.org/10.63570/dck0yb13Keywords:
Эмэгтэй алба хаагч, албан тушаал, эзлэх хувь, жендэрийн эрх тэгш байдал, чадахуйн (мерит) зарчимAbstract
Өнөө цагт нийгмийн бүхий л салбарт жендэрийн тэгш оролцоо, хүний эрхийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол хэмжүүрийн нэг болоод байна. Ялангуяа хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш оролцоог хангаснаар шийдвэр гаргалт, бодлого хэрэгжилт, олон нийттэй харилцах харилцаа илүү шударга, хүртээмжтэй, үр нөлөөтэй болж чаддаг. Дэлхийн олон улс оронд цагдаагийн байгууллагын бүтцэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллыг дэмжих бодлого идэвхтэй хэрэгжиж, энэ чиглэлээр ахиц дэвшил гарсаар байна.
Жишээ нь, Норвеги, Канад, Австрали зэрэг улсуудад цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдын 30–40 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж, зарим тохиолдолд дээд түвшний удирдах албан тушаалд ч тэд өргөнөөр оролцож байна. Энэ нь зөвхөн жендэрийн тэнцвэрийг хангах бус, цагдаагийн байгууллагын иргэдтэй харилцах ур чадвар, хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэгт хандах мэдрэмжийг сайжруулдаг болохыг олон улсын судалгаанууд нотолдог. (UNODC, 2021).
Харин Монгол Улсын хувьд эмэгтэйчүүд хууль зүйн боловсрол эзэмших, төрийн албанд ажиллах сонирхол өндөртэй ч тэдний цагдаагийн байгууллагад эзлэх хувь харьцангуй бага хэвээр байна. Цаашилбал, албан тушаалын шатлалаар хуваан авч үзэхэд, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл маш бага бөгөөд энэ нь нийгмийн хэвшмэл хандлага, байгууллагын дотоод соёл, уян хатан бус ажлын нөхцөлтэй холбоотойгоор тайлбарлагддаг.
Иймээс цагдаагийн байгууллагад эмэгтэйчүүдийн эзлэх хувь, тэдний гүйцэтгэх үүрэг, тулгамдаж буй бэрхшээлийг нарийвчлан судалж, дүн шинжилгээ хийх нь бодлогын түвшинд чухал ач холбогдолтой асуудал болоод байна. Энэхүү өгүүлэлдээ Монгол Улсын Цагдаагийн байгууллагын жендэрийн бүтэц, эмэгтэй алба хаагчдын оролцоо, түүнийг нэмэгдүүлэх боломж, шаардлагын талаар статистик мэдээлэлд үндэслэн шинжилгээ хийх зорилготой юм.
References
Parliament.mn. (2020 оны 9 25). Д.Тогтохсүрэн, Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит” сэдэвт сургалт болж байна. Parliament.mn - Монгол Улсын Их Хурал: https://www.parliament.mn/nn/11432/-ээс Гаргасан
UNODC. (2021). The Handbook on center-respomsive police services. https://www.unodc.org/documents/middleeastandnorthafrica/2021/handbook-on-gender-responsive-police-services-en.pdf.
World Economic Forum. (2022 оны 7). Global Gender Gap Report. Geneva. Global Gender Gap Report. insight report.: https://www3.weforum.org/docs/WEF_GGGR_2022.pdf.-ээс Гаргасан
А Мөнхцэцэг. (2024 оны 08 21). Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын удирдлагаас эмэгтэй алба хаагчдын манлайллыг бүх шатандаа дэмжиж, ажиллах орчинд нь илүү анхаардаг болсон. Police.gov.mn: https://police.gov.mn/a/7256-ээс Гаргасан
Амарбаясгалан, Д. (2024 оны 11 04). УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Парламентад эмэгтэйчүүдийн оролцоог 25 хувиар хангаж чадсан нь бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт болсон. Parliament.mn: https://www.parliament.mn/nn/63277/-ээс Гаргасан
Батцэцэг, Б. (2024 оны 10 29). Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батцэцэг: Хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид албан тушаал дэвших тогтолцоо, хүний нөөцийн бүрдүүлэлтийн талаар.
газар, Ц. е. (2024 оны 1 2). Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ. Police.gov.mn: https://police.gov.mn/p/4050-ээс Гаргасан
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл №08 (Улсын их хурал 2011 оны 2 2). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/253-ээс Гаргасан
Монгол Улсын Засгийн газар. (2011). Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолын хавсралт: Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=202876-ээс Гаргасан
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл. (2022). Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан 2022. Улаанбаатар.
Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл №1 (Улсын их хурал 1992 оны 1 13). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=367-ээс Гаргасан
Сүхболд, Т. (2024 оны 12 9). 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн УИХ-ын байнгын хорооны улсын нэгдсэн төсвийн 2 дахь хэлэлцүүлэг. Улаанбаатар хот. Ulaanbaatar news LLC: https://ubn.mn/p/72055-ээс Гаргасан
Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай, дугаар 25 (Монгол Улсын Төрийн албаны зөвлөл 2023 оны 1 25). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758237688371-ээс Гаргасан
Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл №8 (Улсын их хурал 2017 оны 2 9). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/12469&menuid=74-ээс Гаргасан
Цагдаагийн ерөнхий газар. (2024). Албан тушаал шатлан дэвшүүлэх багц сургалтад хамруулах, шалгалт авах, нөөцөд бүртгэх, дэвшүүлэн томилох. Монгол Улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, 6 дахь хэвлэл, 835 дахь тал
Downloads
Published
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуй

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.