УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙСАН ХОРИГДЛЫГ НИЙГЭМШҮҮЛЭХ АЖЛЫН ОНЦЛОГ

Authors

  • М.Даваабат Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн докторант, ахмад Author

DOI:

https://doi.org/10.63570/5gnaqe14

Keywords:

Төрийн улс төрийн албан тушаалтан, мэргэжлийн бус нийгмийн ажилтан, нийгэмшүүлэх ажил, ялын зорилго, хорих ял эдлүүлэх ажиллагаа, нийгмийн ажил, сэтгэл зүй, хөтөлбөр, хоригдол

Abstract

Сүүлийн жилүүдэд улс төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэн хорих ял эдэлж байгаа хоригдлын тоо буурахгүй байгаа нь хорих ял эдлүүлэх ажиллагааны тулгамдсан асуудлын нэг болж байна. Учир нь төрийн улс төрийн албан тушаал хашиж байсан хоригдлууд бусад хоригдлуудын нэгэн адил хорих ял эдлэхгүй, хорих ангийн амьдралын бүсийн гадна сахиул, аж ахуй үйлчилгээнд ажиллах, хорих ангийн нэгдсэн үйл ажиллагаа болох нийгэмшүүлэх ажилд хамрагдах нөхцөл боломж бүрдэхгүй байгаа нь эрүүгийн ялын зорилго бүрэн хангагдахгүй байна гэж судлаачийг зүгээс үзсэн.

Төрийн улс төрийн албан тушаал хашиж байсан хоригдлуудад үзүүлэх нийгэмшүүлэх ажлыг ялгамжтай, үр дүнтэй зохион байгуулах онцлогийг тусгахыг зорьсон. Тухайлбал, өнөөдрийн байдлаар хорих байгууллагад ажиллаж буй мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх нийгмийн ажилтан нь мэргэжлийн бус, төрийн өндөр албан тушаал хашиж байсан өндөр боловсролтой хоригдолд үзүүлэх нийгэмшүүлэх ажлын тусгайлсан хөтөлбөр байхгүй арга замаа бүрэн тодорхойлоогүй зэргээс шалтгаалан нийгэмшүүлэх ажил үр дүнтэй зохион байгуулагдахгүй байгаа  нь эрх зүйн орчин дутмаг байна гэж үзэх үндэслэлтэй. Иймд улс төрийн албан тушаал хашиж байсан хоригдлыг нийгэмшүүлэх, ял эдлүүлэх ажиллагааг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагад тулгуурласан дүгнэлт, санал дэвшүүлсэн.

References

Алтангэрэл, Б. (2018). Хорих ял эдлүүлэх ажиллагаа. Улаанбаатар.

Баярбаатар, П. (2022). Хоригдлыг нийгэмшүүлэх ажлын онол, арга зүй. Улаанбаатар.

Баярбаатар, П. (2024). Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт. Улаанбаатар.

Ганболд, И. (2016). Нийгмийн ухааны тайлбар толь. Улаанбаатар: Хөх Монгол хэвлэл.

Дотоод хэргийн их сургууль. (2023). Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном. Улаанбаатар: Мөнхийн үсэг хэвлэл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх нийгэмшүүлэх сэтгэл зүйн хэлтэс. (2021, 2022, 2023). Нийгэмшүүлэх ажлын тайлан. Улаанбаатар: Хорих ял эдлүүлэх алба (ХЯЭА).

Монгол Улсын Их Хурал. (1992). Монгол Улсын үндсэн хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл, №1.

Монгол Улсын Их Хурал. (2016). Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл, №7.

Авлигатай тэмцэх газар. (2023 оны 12 сарын 25). Retrieved from https://iaac.mn/

Published

2025-04-08

How to Cite

Даваабат. (2025). УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙСАН ХОРИГДЛЫГ НИЙГЭМШҮҮЛЭХ АЖЛЫН ОНЦЛОГ. Хууль сахиулахуй, 40(4), 105-111. https://doi.org/10.63570/5gnaqe14

Similar Articles

11-20 of 169

You may also start an advanced similarity search for this article.