МОНГОЛ, ХЯТАДЫН ХООРОНД ХИЛ ТОГТООХ БОЛСОН ШААРДЛАГА

Authors

  • Е.Берикжан Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн штабын дарга, докторант, дэд хурандаа Author
  • Х.Асхар Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн профессор, доктор (Ph.D), хурандаа Author

DOI:

https://doi.org/10.63570/3c088v83

Keywords:

Хил тогтоох, тэмдэглэх, хамтран шалгах, дипломат харилцаа

Abstract

Аливаа улс өөрийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын асуудлаа хөрш зэргэлдээ улстай байгуулсан олон улсын гэрээг үндэслэн улсын хилээ тогтоож, зааглаж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх замаар шийдвэрлүүлэх зүй тогтол олон улсын практикт нэгэнтээ тогтсон байна. Хөрш улсын нутаг дэвсгэрийн хил хязгаараас зааглаж, тухайн улсууд хоорондоо олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг улсын хил” гэж үздэг. Энэхүү өгүүллээр дамжуулан өөрийн судалгааны ажлын нэг хэсэг болох Монгол Улсын тэр тундаа Монгол-Хятадын хилийн хэсгийн хилийг тогтоох болсон шаардлага, ямар хүчин зүйлс нөлөөлж байсан, тогтоосон хилээ хэрхэн хамтран шалгаж байсан гэсэн асуудлын хүрээнд түүхэн талаасаа ямар ач холбогдолтой байсан, ямар үр дагаврыг авчирсан зэрэг асуудлыг нарийн нягтлан судалж, тухайн үеийн удирдлагууд хөрш зэргэлдээ улстай хэрхэн гадаад харилцаагаа бэхжүүлж байсан талаар хүргэхийг зорисон болно. Улсын хилийг тогтооход үүсэж байсан урьдач нөхцөл байдал, хүндрэлүүд зэрэг олон асуудал гарч байсан нь түүхийн эх сурвалжууд болох ялангуяа архивын түүхэн баримтууд, салбарын эрдэмтэн, судлаачдын бүтээлүүдэд тэмдэглэгдэн үлджээ. Судалгааны ажлыг түүхэн архивын эх сурвалжийн материалыг цуглуулах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх судалгааны арга зүйд тулгуурлан бичиж, судлаачийн зүгээс гаргасан дүгнэлт, саналыг дэвшүүлсэн нь өмнө нь нийтлэгдэж байсан өгүүллээс онцлог болох юм. Аливаа түүхэн цаг хугацааны асуудал нь өөрөө өнгөрсөн үеийн туршлага, гашуун сургамж болдог зүй тогтол оршдог тул судалгааны ажлын практик ач холбогдол оршиж байна.   

References

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. (1992). Монгол Улсын Үндсэн хууль. Retrieved from https://legalinfo.mn

Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ). (2004). БНМАУ-ын газар зүйн байршил, нутаг дэвсгэр. БНМАУ-ын газар зүйн байршил, нутаг дэвсгэр (х. 178). Улаанбаатар: Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэх цех.

Баатархүү, К. (2023). The historical significance of the Mongolian-Chinese border agreement. Indiana Journal of Humanities and Social Sciences, 1, 1–5.

Даваадорж, Б. (2018). Эх орны төлөө. Цэрэг улс төрийн түүхийн судалгаа (х. 56). Улаанбаатар: Мөнхийн үсэг.

Хайсандай, Л. (2012). Монголын улс төрийн гадаад харилцааны түүх (1911–1999). Монголын улс төрийн гадаад харилцааны түүх (1911–1999) (х. 209). Улаанбаатар.

Цэдэн-Иш, Б. (2011). Монгол Улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон түүхээс. Монгол Улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон түүхээс (х. 25). Улаанбаатар: Мөнхийн үсэг.

Downloads

Published

2025-04-08

Issue

Section

Судалгааны өгүүлэл

Categories

How to Cite

Берикжан, & Асхар. (2025). МОНГОЛ, ХЯТАДЫН ХООРОНД ХИЛ ТОГТООХ БОЛСОН ШААРДЛАГА. Хууль сахиулахуй, 40(4), 90-95. https://doi.org/10.63570/3c088v83

Similar Articles

1-10 of 30

You may also start an advanced similarity search for this article.