МОНГОЛЫН ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА
DOI:
https://doi.org/10.63570/c3hr3s81Keywords:
Эрүүгийн процесс, чиг хандлага, Үндсэн хуулийн үзэл баримтлал, процессын эрх зүй, хүний эрхAbstract
Улс орны оршихуйн асуудлыг төрөөс батлан гаргадаг хуулиар зохицуулдаг хэв маяг хамгийн оновчтой болохыг олон зуун жилийн түүхийн үйл явц тодорхой харуулсан. Хууль нь нийгмийн хөгжилтэйгөө уялдаж өөрчлөгдөж байх нь эрүүл үзэгдэл бөгөөд харин Үндсэн хуульд өөрчлөлт ойрхон хийгдэх нь үндэсний эрх зүйн тогтолцоонд эрсдэлтэй гэж үздэг. Үндсэн хууль тухайн нийгмийн түүхэн туршлагаас бий болж, хүний эрхийн суурь болсон эрхүүдийг хамгаалж байдаг утгаараа өөрчлөлт орох нь тохиромжтой бус юм. Аливаа эрх зүйн үзэгдэл, тогтолцооны оршин тогтнож ирсэн түүхэн уламжлал, хэрэгжилтийн мөн чанарыг нь судалснаар ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх ёстойг тодорхойлох боломжтой юм. Өөрөөр хэлбэл, хуулийн аливаа өөрчлөлт нь өнгөрснөөс оновчтойг нь шингээж улам боловсронгуй болж хувьсан өөрчлөгдөх зүй тогтолтой гэсэн үг.
Гэтэл Монгол Улсын хувьд тодорхой хууль тогтоомжууд хууль зүйн шинжлэх ухааны тогтсон үзэл баримтлалын эсрэг, зарим тохиолдолд зөрчсөн агуулга бүхий өөрчлөлтүүдийг оруулж, гуйвуулах хандлагатай болсныг судлах шаардлагатай гэж үзсэн. Иймээс эрүүгийн процессын түүхэн хөгжил, одоод буй байдалд дүн шинжилгээ хийх замаар эдгээр өөрчлөлтүүд нь чухам хүний эрхийг хангах үндсэн философоо агуулж байгаа эсэхийг тодорхойлов.
References
Монгол Улсын Их Хурал. (1992). Монгол Улсын Үндсэн хууль. Улаанбаатар: Төрийн мэдээлэл эмхэтгэл, №1.
Монгол Улсын Их Хурал. (2002). Эрүүгийн байцаан шийтгэх хууль. Улаанбаатар: Төрийн мэдээлэл эмхэтгэл, №7.
Монгол Улсын Их Хурал. (2017). Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Улаанбаатар: Төрийн мэдээлэл эмхэтгэл, №23.
Нэгдсэн Үндэстний Байгууллага. (1966). Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт. Нью-Йорк: НҮБ.
Үндсэн хуулийн цэц. (1994 оны 7 сарын 25). Прокурорын байгууллагын тухай хууль үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай дүгнэлт (07 дугаар). Улаанбаатар.
Үндсэн хуулийн цэц. (2005 оны 6 сарын 27). Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай дүгнэлт (05 дугаар). Улаанбаатар.
Кельзен, Х. (2013). Хэм хэмжээний ерөнхий онол (Хатанбаатар, М., Орч.; Амарсанаа, Ж., Ред.). Улаанбаатар: Соёмбо хэвлэлийн газар.
David, R. (1988). Основные правовые системы современности (Туманов, В. А., Перевод с французского). Москва: Юридическая литература.
Kamisar, Y., Lafave, W. R., & King, N. J. (2005). Modern criminal procedure (11th ed.). Washington, DC: West Academic Publishing.
Legalinfo.mn. (n.d.). Retrieved from https://www.legalinfo.mn
Mongolitoli.mn. (n.d.). Retrieved from https://www.mongolitoli.mn
Published
Issue
Section
Categories
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуй

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.