ХОРИХ ЯЛААС ХУГАЦААНААС ӨМНӨ СУЛЛАЖ, ХЯНАЛТ ТОГТООХ ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ХЭРЭГЖИЛТ АНХААРАХ АСУУДАЛ

Authors

  • Ч.Болд Дотоод хэргийн их сургуулийн Гэмт явдал судлалын докторант Author

DOI:

https://doi.org/10.63570/dq06pv89

Keywords:

Хорих ял, хугацаанаас өмнө суллах, эрүүгийн процесс, хяналт тогтоох, ялтан

Abstract

Энэхүү өгүүлэлд хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн үндэс, практикт тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар авч үзсэн ба прокурор, шүүх, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн статистик тоо мэдээлэл, судлаачийн дугаар хорих ангиудын ажилтан, алба хаагч, хоригдлуудаас авсан санал асуулга, түүврийн аргаар авсан фокус ярилцлага хийх замаар авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар бичсэн ба цаашид энэхүү институтийг хөгжүүлэхэд анхаарах асуудлын талаар санал дэвшүүлсэн болно. Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тавих институт нь хууль эрх зүйн зохицуулалтын хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон холбогдох бусад дүрэм, журмаар зохицуулагдаж байна.

Энэхүү институт нь олон салбарын дунд өөрөөр хэлбэл, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаа, өмгөөллийн зэрэг байгууллагын харилцааны үр дүнд хүний эрхийг хангах чухал процесс, ялын бодлогын нэг чухал өнцөг гэж хэлж болохоор байна. Ялтныг хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн заалтыг зөв хэрэглэх нь гэмт халдлагаас иргэн, нийгмийг хамгаалах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, засаж хүмүүжүүлэх, ялтныг болон бусад хүнийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх хохирол нөхөн төлөх ажиллагаанд томоохон үүрэг гүйцэтгэдэг  төдийгүй ЭХХШтХ-ийн үндсэн зарчмыг хэрэгжих чухал ач холбогдолтой юм.

Энэхүү сэдвийг гүнзгийрүүлэн судлах нь үр дүнгийн хувьд нэг хоригдолд зарцуулж буй нийт зардал хэмнэх, ялын бодлогын хувьд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхад эерэг нөлөө үзүүлж байгаа зэрэг олон талын ач холбогдолтой юм. Бид энэхүү институтийг шүүхийн процесс талаас нь судлан үзэж, хэрэгжүүлэгч байгууллагуудын статистик, мэдээ, тайлан, хорих байгууллагын алба хаагч, хоригдлуудаас авсан санал, асуулга, онол, практикт тулгарч буй хүндрэл бэрхшээл, нөхцөл байдлыг судлан үзэхийг зорилоо.

References

Төрийн мэдээлэл эмхэтгэл. (2017). Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай (Шинэчилсэн найруулга). №23.

Төрийн мэдээлэл эмхэтгэл. (2016). Эрүүгийн хууль (Шинэчилсэн найруулга). №07.

Төрийн мэдээлэл эмхэтгэл. (2019). Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай (Шинэчилсэн найруулга). №42.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар. (2017). ШШГЕГ-ын даргын 2017 оны А/165 дугаар тушаал.

Улсын Ерөнхий Прокурорын газар. (n.d.). УЕПГ-ын үндсэн сайт. Retrieved from https://prokuror.mn/post/110934

Цагдаагийн ерөнхий газар. (2024). ЦЕГ-ын хагас жилийн тайлан.

Government Digital Service. (2013, June 13). Probation. Retrieved from https://www.gov.uk

Samaha, J. (2006). Criminal Justice. Belmont, CA: Thomson/Wadsworth. ISBN 9780534645571.

Petersilia, J. (2003). When Prisoners Come Home: Parole and Prisoner Reentry. Oxford: Oxford University Press.

U.S. Department of Justice. (2014, April). Probation and Parole in the United States, 2011 (PDF). Bulletin. Retrieved from https://www.ojp.gov

Downloads

Published

2025-04-08

Issue

Section

Судалгааны өгүүлэл

Categories

How to Cite

Болд. (2025). ХОРИХ ЯЛААС ХУГАЦААНААС ӨМНӨ СУЛЛАЖ, ХЯНАЛТ ТОГТООХ ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ХЭРЭГЖИЛТ АНХААРАХ АСУУДАЛ. Хууль сахиулахуй, 40(4), 19-27. https://doi.org/10.63570/dq06pv89

Similar Articles

31-40 of 69

You may also start an advanced similarity search for this article.