ШУДАРГААР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ

Authors

  • Н.Сайнбаяр Ph.D in Law, Associate Professor, Department of Criminal Procedure Law, Police School, University of Internal Affairs Author

DOI:

https://doi.org/10.63570/6yj2d546

Keywords:

Шударга шүүхээр шүүлгэх, шударгаар шүүлгэх эрх, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх

Abstract

Хүний эрхийн зөрчил зөвхөн процессын эрх зүйн хамаарах асуудлын хүрээнд үүсдэг болохыг судалгааны үр дүнд тогтоож чадсан. Тодруулбал, материаллаг эрх зүйн хүрээнд хүний эрхийн зөрчил яригддаггүй бөгөөд түүнийг хангаж, хамгаалсан хэм хэмжээний хэрэгжилтийн явцад хүний эрхийн зөрчил ихээр үйлдэгддэг аж. Мөн хэдийгээр материаллаг эрх зүйд хүний эрхийн зөрчил бүхий хэм хэмжээ тусгагдсан байлаа ч түүнийг хэрэгжүүлэхгүй бол хүний эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй. 
Эрүүгийн процессын хууль, тогтоомжид хүний эрхийг аливаа гэмт хэрэгт хохирсон, холбогдон шалгагдах явцад оролцогчдын эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагааны дэс дарааллыг тодорхой зааж өгсөн. Ойлгомжтой зааж өгсөн боловч практик онцлогоос шалтгаалж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдийн зүгээс чиг үүрэгтээ ашигтай байдлаар эрүүгийн процессын хэм хэмжээг тайлбарлан хэрэглэж, зарим тохиолдолд хэрэглэхгүй байх эс үйлдэхүйгээр бусдын эрх ашгийг зөрчих тохиолдол байсаар байна. 
Энэхүү судалгаагаар эрүүгийн процессын хүрээнд хүний эрхийн зөрчил нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээдийн орчинд түгээмэл үүсдэг болохыг хүний эрхийн байгууллагад хандсан гомдлын агуулга, статистик тоо мэдээнд дүн 
шинжилгээ хийж тодорхойлж чадсан. Хүний эрхийн зөрчил байсаар байгаа бол түүнийг арилгахад чиглэсэн арга замыг эрэлхийлэх нь судалгааны ажлын зорилгыг илэрхийлнэ. 
Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдийн үндсэн эрхийн баталгаа болсон шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг холбогдох тоон мэдээлэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэрэгжилт, үндэсний болоод олон улсын түвшин дэх зохицуулалт зэрэгт судалгаа хийж, үр дүнг үндэслэн гарц, шийдлийг санал болгож байна.

References

Амарсанаа, Ж. (2000). Хүний эрх: олон улсын ба үндэсний эрх зүйн асуудал. Улаанбаатар хот.

Жанцан, С. (2008). Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа ба хүний эрх. Хууль дээдлэх ёс, 9.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2200А (XXI) тогтоол 1966 оны 03 23).

Сайнбаяр, Н. (2024). Хүний эрхэд суурилсан мөрдөн шалгах ажиллагаа. Улаанбаатар хот: Мөнхийн үсэг.

Совд, Г. (1999). Монгол Улсын Үндсэн хууль. Хүний эрх, 50-51 дэх тал.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 10 дугаар зүйл (Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217А (III) тогтоол 1948).

Эрдэнэбат, Х. (2002). Хүний халдашгүй эрх. Улаанбаатар хот.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт өөрчлөлт (Улсын их хурал 2017).

Downloads

Published

2025-03-30

How to Cite

Naranbaatar, S. (2025). ШУДАРГААР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ. Хууль сахиулахуй, 41(1), 106-114. https://doi.org/10.63570/6yj2d546

Similar Articles

21-30 of 98

You may also start an advanced similarity search for this article.