Дотоод хэргийн их сургуулийн сэтгүүлийн системд тавтай морил.

Journals

  • Хууль сахиулахуй

    Улирал тутмын онол, арга зүйн “Хууль сахиулахуй” (ISSN: 2958-051X) сэтгүүлийн редакцын бодлого нь хууль сахиулах үйл ажиллагааны эрх зүйн орчин, практикт тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан, онол, арга зүй, технологи, зохицуулалтын хүрээнд уламжлал, шинэчлэлийг хослуулан шийдвэрлэх, салбарын эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулах, хууль сахиулах асуудлаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

    Хууль сахиулахуй сэтгүүлд аюулгүй байдал судлал, гэмт явдал судлал, цагдаа судлал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал, шинжлэн магадлахуй судлал, гамшиг судлал, инновац, боловсрол, хууль, эрх зүй судлал зэрэг шинжлэх ухааны түүх, шүүмж, судалгаа болон онол, практикийн асуудлаарх эрдэмтэн, судлаач,  багш, суралцагчдын эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны үр дүнг хэвлэн нийтэлж, олон нийтэд хүргэдэг.  

  • Шийдвэр гүйцэтгэл судлал

    "Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал сэтгүүл нь 2012 онд анхны дугаараа гаргаж нийтийн хүртээл болгосноос хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын судалгааны голлох эх сурвалж болж тус сургуулийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын салбарын үе үеийн эрдэмтэн, профессорууд, судлаачдын судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, хорих ял эдлүүлэх, баривчлах шийтгэл эдлүүлэх ажиллагаа, гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэсэн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэний, захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ зэргийг хэвлэн нийтэлдэг манай салбарын шинжлэх ухаан, практикт өөрийн өнгө аяс бүхий, хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл болон хөгжиж ирлээ.

  • Хууль сахиулахуйн удирдлага

    "Хууль сахиулахуйн удирдлага" сэтгүүл нь хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, эрдэмтэн судлаачид болон практик ажилтнуудын мэдлэг, туршлагыг хуваалцахад зориулагдсан мэргэжлийн сэтгүүл юм. Энэхүү сэтгүүл нь хууль сахиулахуйн салбарын онол, практик, бодлого төлөвлөлт, шинэ хандлага, тулгарч буй асуудлуудыг гүнзгийрүүлэн судалж, нийтэд хүргэх зорилготой.

    Гол зорилго, чиглэл:

    - Хууль сахиулахуйн салбарт тулгарч буй сорилтуудыг онол, практикийн хувьд дүн шинжилгээ хийх.

    - Эрдэмтэн судлаачдын шинэлэг судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх.

    - Хууль сахиулахуйн удирдлага, зохион байгуулалтын шилдэг арга барил, инновацийг танилцуулах.

    - Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмж гаргах.

  • Цагдаа судлал

    "Цагдаа судлал" онол, арга зүйн улирал тутмын сэтгүүл нь 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эдүгээ 40 дэх дугаараа эрхлэн гаргаж нийтийн хүртээл болгоод байна. Тус сэтгүүл нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдал, цагдаагийн түүх, боловсрол судлал, дотоодын цэрэг судлал зэрэг цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар шүүмж, судалгаа болон онол, практикийн асуудлаарх эрдэмтэн, судлаач,  багш, суралцагчдын эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны үр дүн, тойм, бүтээлийн шүүмж, шинжлэх ухааны тайлбар, эх сурвалж, орчуулгын бүтээлийг хэвлэн нийтэлж, олон нийтэд хүргэдэг.  Сэтгүүлийг "Цагдаа судлал"-ын чиглэлээр судалгааны ажил хийдэг магистрант, докторант болон хууль сахиулахуй чиглэлийн эрдэмтэн судлаачдад хүргэж байна. 

  • Хил судлал

    Хил судлал онол, арга зүйн улирал тутмын сэтгүүл нь 1998 оноос тасралтгүй 99 дугаар эрхлэн гаргаж байна. Тус сэтгүүл нь үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, удирдах үйл ажиллагаанд эрдмийн хувь нэмрээ оруулж байгаа эрдэмтэн, судлаач,  багш, суралцагчдын эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны үр дүн, тойм, бүтээлийн шүүмж, шинжлэх ухааны тайлбар, эх сурвалж, орчуулгын бүтээлийг хэвлэн нийтэлж, олон нийтэд хүргэдэг.  Сэтгүүлийг Хил хамгаалах ерөнхий газар, хилийн цэргийн анги, салбаруудад түгээж, өдгөө хилчдийн ширээний ном болгон ашиглаж байна. 

  • Гамшгийн эрсдэл судлал

    Аюулгүй байдал, гамшиг судлал, гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан, онол, арга зүй, технологи, зохицуулалт, уламжлал, шинэчлэлийн хүрээнд хослуулан шийдвэрлэх эрдэмтэн, судлаач, багш, суралцагчдын шинжлэх ухаанч сэтгэлгээг дэмжих, тэдний үзэл бодол, дүгнэлт санал, судалгааны үр дүнг нийтэд таниулах, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг. Тус сэтгүүл нь Монгол Улсын шинжлэх ухааны академийн дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлийн жагсаалтад бүртгэлтэй бөгөөд  ISSN : 2960-2017 дугаартайгаар нийтийн хүртээл болж байна.

  • Гэмт явдалтай тэмцэх асуудал

    "Гэмт явдалтай тэмцэх асуудал" сэтгүүл нь ISSN 2957-4285 дугаартай ба гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны онолын үндэс, шалтгаан нөхцөлийг судлах, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, зүйлчлэх арга зүйг судлах, мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлэх оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах, иргэн, захиргаа, зөрчил, эрүүгийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны талаарх үндэсний болон гадаадын орнуудын  харьцуулалт,  шинжлэх ухааны үндэслэлтэй онол, практикт тулгамдаж байгаа асуудлуудыг нээн илрүүлэх, шийдвэрлэх гарц, арга замыг тодорхойлох чиглэлээр эрхлэн гаргадаг сэтгүүл юм.