ХИМИЙН БОДИСЫН ХОР АЮУЛЫН ЛАВЛАГАА

Authors

  • М.Айгүл Author
  • Н.Амгалан Author

DOI:

https://doi.org/10.63570/grmtkb11

Abstract

Химийн бодисын хэрэгцээ шаардлага жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагаас химийн бодисын ашиглалт, хадгалалт, тээвэрлэлт зэрэг үйл ажиллагааны осол эндэгдлээс шалтгаалан байгаль орчин химийн бодисоор бохирдох, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх асуудлууд гарах болсон. Химийн бодисын ашиглалт, тээвэрлэлт, хадгалалтын үеийн аюулгуй ажиллагааг хангах, химийн бодис бүрээр нэгдсэн ойлголттой байх зорилгоор НYБ-аас 1999 онд "НУБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж, туршилт, шалгуурын гарын авлага” 2003 онд "Химийн бодисын ангилал,хаягжуулалтын нэгдсэн систем"-ийг тус тус батлан гаргасан байна[2]. Химийн бодисын хадгалалт, тээвэрлэлтэнд энэхуу ангилалыг ашиглан, ангиллын дагуу хамт тээвэрлэх, хадгалах, ууршуулахыг хориглосон заалтыг чанд мөрдөн ажиллах нь химийн бодис ашиглахтай холбоотой үүсч болзошгуй сөрөг нөлөөлөл үүсэх эрсдэлд оруулахгуй байх, эрсдлийн зэрэглэлийг хамгийн бага түвшинд байлгах үндсэн үзүүлэлт болно.

Author Biographies

  • М.Айгүл

    УЦУОША Байгаль орчны шинжилгээний лаборатори

  • Н.Амгалан

    МУИС, ШУС, БУС, Химийн тэнхим

Published

2025-04-28

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ХИМИЙН БОДИСЫН ХОР АЮУЛЫН ЛАВЛАГАА. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 1(1). https://doi.org/10.63570/grmtkb11