АГААРЫН БОХИРДОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХ НЬ
DOI:
https://doi.org/10.63570/1ep7y130Abstract
Хүн байгалийн буюу байгаль Нийгмийн харилцаа улам бүр нягтрахын хэрээр урьд хожид төдийлөн анзаарагдаж байгаагуй олон тулгамдсан асуудал бий болоод байна. Үүний нэг нь агаарын бохирдол юм. Улаанбаатар хотын агаарын бохирдол байнга нэмэгдэж байгаа нь нийт хүн амд түгшүүр төрүүлж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол нь эдийн засаг нийгмийн угшилтай Экологийн хямралт үзэгдэл болоод байна. Иймд агаарын бохирдолтой тэмцэхийн тулд нийгмийн олон талын төлөөлийн оролцоо чухал байна. Ялангуяа иргэд иргэний нийгмийн оролцоо идэвх санаачлага энд голлох үүрэгтэй. Өнөө үед иргэд агаарын бохирдолд нэрвэгдэж байгаа боловч тэд бохирдлыг үүсгэж бий болгоход бас чамгүй хувь нэмэртэй байдаг. Иймд энэ асуудлыг илүү ойлгож судалсныхаа хувьд нийгэмд энэ гамшгийн талаар дохио өгөх цаашлаад энэ гамшигт үзэгдэл юунаас болж үүсэж байна.Бүх нийтийг агаарын бохирдлыг бууруулахад идэвхтэй оролцуулах олон нийтэд агаарын бохирдлын мэдээллийг бодитой хүргэх агаарын бохирдлын хор уршигийг сайтар ойлгуулах иргэдийн хүлээх үүрэг хариуцлагыг ухамсарлуулах агаарын бохирдлыг бууруулах үйлсэд иргэдийг татан оролцуулах явдал юм.Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод 1 сая орчим хүний амьдарч үйлдвэрлэл үйлчилгээний төвлөрөл эрчимтэй явагдаж нийт хүн амын 50 орчим% нь гэр хорооллын гэгдэх нэр томъёо бий болж энэ нь уулын энгэр гуу жалга голын хөндийг дагаж байрласан нь хотын агаарын бохирдлыг үүсгэх нөхцлийг бүрдүүлж, байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол ихсэх үе өвлийн 10-11 сараас эхэлж оргил бохирдол 12,1,2-р сард ихэсч З,4-р сард буурч хавар намар зуны улирал бохирдол буурдаг.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2016 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.