ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД БАЙГАА ХҮҮХЭД1 ХАМГААЛЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Abstract
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн давтамж, эрчим нэмэгдэж тогтвортой хөгжилд саад учруулж, бүх улс орны ард иргэд гамшигт өртөх байдал нь эмзэг байдал буурахаас илүү хурдтай нэмэгдэж, гамшгийн шинэ эрсдэлийг бий болгож, гамшгийн хохирол улам бүр нэмэгдэж байгааг тоо, баримтууд харуулж байна.
Дэлхийд өнгөрсөн жилийн хугацаанд гамшгийн улмаас олон хүний амь нас үрэгдэж, хүн ам, олон нийт, улс орны аюулгүй байдал, сайн сайхан аж байдалд сөргөөр нөлөөлжээ. Нийтдээ 700 гаруй мянган хүн амь насаа алдаж, 1.4 сая гаруй хүн гэмтэж бэртэн, 23 сая орчим хүн орон гэргүй болж, гамшигт 1.5 гаруй тэрбум хүн ямар нэгэн байдлаар нэрвэгджээ. Мөн хүүхэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн иргэд харилцан адилгүй өртсөн байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2020 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.