ХИЛ ХАМГААЛАХ УРЛАГТ ХАНДАХ ОРЧИН ҮЕИЙН ХАНДЛАГА

Authors

  • П.Даш Author
  • Л.Мөнхдэмбэрэл Author

DOI:

https://doi.org/10.63570/79nr5042

Keywords:

хил хамгаалах арга зүй, ухаалаг хил, хил орчмын интеграцчилал, кибер хил хамгаалалт, дасан зохицох арга зүй

Abstract

Хил хамгаалах урлагийг цэргийн урлагийн нэгэн адилаар тодорхойлж байсан үе ч бий, хил судлалын үүднээс арай өөрөөр тодорхойлж байсан ч үе бий. Өнөөдөр шинжлэх ухаан, технологийн дэвшил, хил хамгаалалтын бодлогод гарсан өөрчлөлт хилийн аюулгүй байдалд хандах хандлага зэргээс үндэслэн хил хамгаалах урлагийг илүү өргөн хүрээнд харж, судлах зүйл, хамрах хүрээ, мөн чанарт нэлээд өөрчлөлт орох хандлагатай болсон байна. Үүнтэй холбоотойгоор хил хамгаалах урлагт хандах орчин үеийн хандлагын мөн чанар, хил хамгаалах урлагийн бүрэлдэхүүн хэсэг, ялангуяа хараахан нэгдсэн нэг ойлголтод хүрч чадаагүй байгаа хилийн аюулгүй байдал зэрэг асуудлыг авч үзсэн болно. Хил хамгаалах урлагийн орчин үеийн хандлагыг судлахын тулд хууль, тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээр зэрэг эх сурвалжид баримт бичгийн шинжилгээ хийж, түүхэн судалгааны арга, харьцуулалт, социологийн судалгааны аргуудыг ашиглав.  Энэхүү судалгааны үр дүнд хил хамгаалах урлагийн уламжлалт ойлголт дээр “ухаалаг хил”, “хил орчмын интеграцчилал”, “хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зэрэг цоо шинэ болон тодотгосон ойлголтууд гарч ирж байгаа нь хил хамгаалах урлагийн орчин үеийн хандлагыг тодорхойлох нэг гол үзүүлэлт болж байгааг олж тогтооов.

Author Biographies

  • П.Даш

    Доктор (Ph.D), профессор

  • Л.Мөнхдэмбэрэл

    Хууль зүйн магистр (LLM), Шихихутуг их сургууль) 

Published

2025-05-27

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ХИЛ ХАМГААЛАХ УРЛАГТ ХАНДАХ ОРЧИН ҮЕИЙН ХАНДЛАГА . (2025). Гамшгийн эрсдэл судлал, 26(2). https://doi.org/10.63570/79nr5042

Similar Articles

51-60 of 108

You may also start an advanced similarity search for this article.