ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ЗАРИМ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
DOI:
https://doi.org/10.63570/cp0m5y38Keywords:
Жендер, хууль сахиулагч, цагдаагийн алба хаагч.Abstract
Товч агуулга: Энэхүү өгүүлэлд Монгол Улс дахь хууль сахиулах байгууллагын албан хаагчдын аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг макро (нийгмийн), мезо (байгууллагын), микро (хуулийн) түвшинд шинжилсэн. Статистик шинжилгээнээс харахад аюулгүй байдлын асуудал ноцтой түвшинд хүрсэн бөгөөд үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тодорхойлсон.
Макро түвшинд, алба хаагчдын аюулгүй байдалд нөлөөлөх хамгийн суурь шалтгаан нь нийгэм дэх төрийн легитимт байдал алдагдаж, иргэдийн төрдөө итгэх итгэл буурсантай холбоотойг онцолж, мезо түвшинд цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлого нь жендерийн тэгш байдлын үндэсний бодлоготой уялдаагүй, эмэгтэй алба хаагчдын тоо болон удирдах албан тушаал дахь оролцоо хангалтгүй байгааг тодорхойлж, микро түвшинд, алба хаагч-иргэний шууд харилцан үйлчлэл болон эрх зүйн ойлголтын зөрүүг шинжлэхийг зорьсон.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.