ДОРОМЖЛОХ НЬ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ ГЭЖ ДҮГНЭСЭН УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • Б.Пүрэвсүрэн Author

DOI:

https://doi.org/10.63570/2nxm1c60

Keywords:

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, худал мэдээлэл тараах, гүтгэх, гутаах

Abstract

Товч агуулга: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт 2020-2024 оны эхний хагаст нийт 2260 хэрэг бүртгэл үүссэн нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахад томоохон нөлөөлөл үзүүлж байна. Үндсэн хуулийн цэцээс 2024 оны наймдугаар сарын нэгний өдөр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Монгол улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай 98 дугаар тогтоол гарсан. Худал мэдээлэл тараах гэмт хэрэгтэй холбоотой Улсын Дээд Шүүхээс 2024 оны 10 дугаар сарын хоёрны өдөр шийдвэрлэсэн дугаар 2024/ХШТ/110 тогтоол нь тус гэмт хэргийг хяналтын шатнаас шийдвэрлэсэн хамгийн анхны тохиолдол учраас тус шүүхийн шийдвэрийг сонгон авсан нь судалгаа шинжилгээ болон хууль хэрэглээний ач холбогдолтой хэмээн үзсэнээр сонгон авах үндэслэл болов. Эндээс үзвэл, гүтгэх, гутаах, доромжлох өөр хоорондоо харилцан адилгүй гурван тусдаа үйлдэлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдуулан ял шийтгэл хүлээлгэхгүй байхаар шийдвэрлэсэн нь практикт хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах түүхэн ач холбогдол бүхий шийдвэр болсон гэж дүгнэж болохоор байна.

Author Biography

  • Б.Пүрэвсүрэн

    Глоб интернэшнл төвийн хуульч

Published

2025-10-20

How to Cite

ДОРОМЖЛОХ НЬ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ ГЭЖ ДҮГНЭСЭН УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ. (2025). Гэмт явдалтай тэмцэх асуудал, 93(№2,3), 32-41. https://doi.org/10.63570/2nxm1c60

Similar Articles

1-10 of 103

You may also start an advanced similarity search for this article.