Буцах ENABLED

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал ба олон нийтийн итгэл: гадаадын туршлага

Transparency in police operations and public trust: international experience

Ж
Жинжиймаа
Дэд профессор n.jinjiimaa86@gmail.com

Хураангуй

Энэхүү судалгааны зорилго нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, байгууллагын хууль ёсны байдал, олон нийтийн итгэлцлийн харилцан хамаарлыг тодорхойлж, гадаадын туршлагад үндэслэн Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийг шинжлэхэд оршино. Судалгаанд баримт бичгийн шинжилгээ, харьцуулсан болон эрх зүйн харьцуулалтын аргыг ашиглаж, Их Британи, АНУ, БНСУ-ын цагдаагийн байгууллагын мэдээллийн нээлттэй байдал, хариуцлага, хяналт, гомдол шийдвэрлэлт, иргэдтэй харилцах зохицуулалтыг харьцуулан судлав. Онолын хүрээнд процедурын шударга байдал, байгууллагын хууль ёсны байдал, олон нийтийн итгэлцлийн уялдааг авч үзсэн судалгаанд тулгуурлан иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шударга, ойлгомжтой, хариуцлагатай гэж үнэлэх нь итгэлцэл болон хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй болохыг тодорхойлов (Mazerolle et al., 2013; Tyler, 2004; Chan et al., 2025). Харьцуулсан шинжилгээгээр Их Британи хараат бус хяналт, гомдол шийдвэрлэлтийг, АНУ өгөгдөлд суурилсан хяналт, хариуцлагын хэрэгслийг, БНСУ цахим харилцаа болон процедурын шударга байдлыг түлхүү хөгжүүлсэн нь тогтоогдов. Судалгааны үр дүнгээр цагдаагийн байгууллагын ил тод байдлыг мэдээлэл нийтлэх эрх зүйн үүргээр хязгаарлах нь хангалтгүй бөгөөд мэдээллийн хүртээмжийг хариуцлага, гомдол шийдвэрлэлт, иргэдийн оролцоо, олон нийтийн хяналттай уялдуулах шаардлагатай байна. Монгол Улсад гадаадын эдгээр арга хандлагыг шууд хуулбарлах бус үндэсний эрх зүй, байгууллагын бүтэц, мэдээллийн орчинд нийцүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүний үр дүнд иргэд мэдээллийг ойлгож, үнэлэх, оролцох, хяналт хэрэгжүүлэх боломж бүрдэж, цагдаагийн байгууллагын хууль ёсны байдал, үйл ажиллагааны чанар, олон нийтийн итгэлцлийг бэхжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Түлхүүр үг: цагдаагийн байгууллага ил тод байдал олон нийтийн итгэл хууль ёсны байдал процедурын шударга байдал хариуцлага цагдаагийн удирдлага.
Abstract

police organization, transparency, public trust, police legitimacy, procedural justice, accountability, police governance.

Keywords: police organization transparency public trust police legitimacy procedural justice accountability police governance.