Буцах ENABLED

Цагдаагийн байгууллагын стратегийн төлөвлөлтөд нөлөөлөх гадаад орчны хүчин зүйлийн шинжилгээ

Analysis of external environmental factors influencing the strategic planning of the police organization

Д
Дөлгөөн
магистрант ariuka.dulguun1930@gmail.com
Үгүй

Хураангуй

Цагдаагийн байгууллагын дунд болон урт хугацааны стратегийн төлөвлөлтөд гадаад орчноос үзүүлж буй нөлөөллийг PEST (Political, Economic, Social, Technological) шинжилгээний аргаар тодорхойлох зорилгыг тавьсан. Судалгааны үр дүнд эрх зүйн шинэчлэл, эдийн засгийн тогтвортой байдал, нийгэм соёлын хандлага болон технологийн хурдацтай хөгжил нь цагдаагийн байгууллагын удирдлагын шийдвэр гаргалтад шийдвэрлэх нөлөө үзүүлдгийг тогтоов. Судалгааны үр дүн нь макро орчны дөрвөн хүчин зүйл нь байгууллагын удирдлагын бүтэц, хүний нөөцийн хөгжил, стратегийн шийдвэр гаргалтын чанар болон иргэдэд үзүүлэх үйлчилгээний үр нөлөөнд тус тусын онцлог хамаарал бүхий нөлөөлөл үзүүлдгийг харуулж байна. Байгууллагын удирдлагын тогтолцоог урьдчилан таамаглах загварт шилжүүлэх, дата-суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлэх болон иргэдтэй хамтран ажиллах удирдлагын соёлыг бэхжүүлэх нь стратегийн тэргүүлэх чиглэл болохыг тодорхойлж, цаашдын бодлогод тусгах зөвлөмжийг дэвшүүлсэн болно. Олон улсын харьцуулсан шинжилгээгээр Казахстан болон Бүгд Найрамдах Солонгос Улсын туршлагад тулгуурлан цагдаагийн байгууллагын стратегийг боловсронгуй болгох 6 тэргүүлэх чиглэлийг тодорхойлов.

Түлхүүр үг: цагдаагийн байгууллага стратегийн удирдлага гадаад орчны шинжилгээ PEST загвар эрсдэлийн удирдлага стратегийн төлөвлөлт шийдвэр гаргалт дижитал шилжилт.
Abstract

police organization, strategic management, external environment analysis, PEST model, law enforcement, risk management, strategic planning, decision-making, digital transformation.

Keywords: police organization strategic management external environment analysis PEST model law enforcement risk management strategic planning decision-making digital transformation.