"ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ: МОНГОЛ УЛСЫН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА"

Authors

DOI:

https://doi.org/10.63570/aef5by21

Keywords:

боловсрол, иргэн, насан турш, мэргэжлийн ур чадвар, систем

Abstract

Цэргийн алба хаагчдын насан туршийн боловсрол нь улсын аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой. Монгол Улс цэргийн алба хаагчдын боловсролыг дэмжих хэд хэдэн хууль, заалт баталсан ч, насан туршийн боловсролын системтэй, цогц хөтөлбөрүүдийн хэрэгжилт хангалтгүй байна. Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, иргэний амьдралд шилжихэд шаардлагатай ур чадвар эзэмшүүлэх чиглэлээр Монгол Улсын хууль, эрх зүйн орчинд тодорхой зохицуулалт байгаагүй юм.

Олон улсын туршлагаас Европ, АНУ, Япон, Сингапур зэрэг улс орнууд цэргийн алба хаагчдын насан туршийн боловсролыг дэмжихэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй байгааг харуулжээ. Тэд цэргийн ур чадвар болон иргэний амьдралд шилжихэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхэд олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Монгол Улсад цэргийн алба хаагчдын насан туршийн боловсролын системийг өргөжүүлэх, цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх болно.

Published

2025-11-05

How to Cite

"ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ: МОНГОЛ УЛСЫН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА". (2025). Хууль сахиулахуйн удирдлага, 31(1, 2). https://doi.org/10.63570/aef5by21

Similar Articles

1-10 of 235

You may also start an advanced similarity search for this article.