ГАМШГААС ХАМГААЛАХ СУРТАЛЧИЛГААНЫ УЛСЫН АЛБАНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • Б.Цэнд Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдал-гамшиг судлалын магистрант, ахмад Author

DOI:

https://doi.org/10.63570/gqs9v184

Keywords:

Чиг үүрэг, зохион байгуулалт, дүн шинжилгээ, сайжруулалт

Abstract

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг гурван түвшинд зохион байгуулж байна. Харин хэрэгжүүлэлтийн хувьд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Онцгой байдлын байгууллага нь гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, заавар, мэдээ мэдээллээр хангах чиг үүрэгтэйгээс гамшгаас хамгаалах сурталчилгааны албаны үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, бүтцийн талаар судалсан судалгааны материал төдийлөн судлагдаагүй байгаа нь анхаарал татаж байна.

Иймд энэхүү сэдвийг сонгон, холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга замын талаар саналаа боловсруулан улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй гамшгаас хамгаалах улсын албадын гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны онцлог, хэрэгжүүлэх чиг үүргийн өнөөгийн байдалд шинжилгээг одоогийн мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичигт үндэслэн явууллаа. Цаашид энэхүү салбарын эрх зүйн асуудлыг шийдвэрлэснээр гамшгаас хамгаалах сурталчилгааны албанд харьяалагдах яам, агентлаг, нийслэл, аймгийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээлэл хариуцсан алба, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа сайжирч, гамшгийн мэдээ, мэдээлэл иргэд, аж ахуйн нэгжид үнэн зөв, шуурхай хүргэгдэх нэгдсэн тогтолцоо бий болох юм.

References

Монгол Улсын Их Хурал. (2017). Гамшгаас хамгаалах тухай хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2017(18). Улаанбаатар.

Монгол Улсын Засгийн газар. (2018). Гамшгаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журам (347-р тогтоол). Улаанбаатар.

Монгол Улсын Засгийн газар. (2015). Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний Монгол Улсын төлөвлөгөө (416-р тогтоол). Улаанбаатар.

Онцгой байдлын ерөнхий газар. (2018, 2023). Сурталчилгааны ажлын төлөвлөгөө. Улаанбаатар.

Онцгой байдлын ерөнхий газар. (2019). Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулсан тухай илтгэх хуудас. Улаанбаатар.

Базаррагчаа, С. (2023). Гамшгийн эрсдэлийн удирдлага (Гарын авлага).

Ууганбаяр, Б., & Чимэдцэрэн, П. (2023). Газар хөдлөлтийн гамшгийн үеийн удирдлага, зохицуулалтын өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ. Гамшиг судлал инновац сэтгүүл, 2023(1).

Downloads

Published

2025-04-08

Issue

Section

Судалгааны өгүүлэл

Categories

How to Cite

Цэнд. (2025). ГАМШГААС ХАМГААЛАХ СУРТАЛЧИЛГААНЫ УЛСЫН АЛБАНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ. Хууль сахиулахуй, 40(4), 139-146. https://doi.org/10.63570/gqs9v184

Similar Articles

31-40 of 72

You may also start an advanced similarity search for this article.