ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ АНГИЙН БАЙРШЛЫН ТӨЛӨВЛӨЛТӨД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • Ц.Саруулсайхан Author

DOI:

https://doi.org/10.63570/tbcjbc91

Keywords:

Гал түймэр унтраах, аврах анги, байршил, төлөвлөлт, эрсдэл, стандарт

Abstract

Гал түймэр унтраах, аврах ангийг хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөнд 10000-аас дээш хүн ам төвлөрсөн суурин газарт гурван километрийн радиуст, эсхүл 4000 хүн ам тутамд гал түймэр унтраах аврах анги, алслагдсан суурин газарт 2000 хүн ам тутамд
гал түймэр унтраах аврах анги, эсхүл гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг үйлчилж байхаар тусгасан байна. (Галын аюулгүй байдлын тухай хууль, 2015) Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн гал унтраах анги (ГУА) нь зайлшгүй шаардлагатай тохиолдолд үйлчлэх хүрээнээс гадагш 150 км хүртэлх алслагдсан зайд байрлах Улсын онц чухал болон галын онц аюултай, галын аюултай 1, 2-р зэрэглэлийн объект, гал тэсвэршилтийн 3-аас дээш зэргийн барилгад гарсан гал түймрийн үед
дуудлагаар гарч ажиллана гэж заасан байдаг. (Гал түймэр унтраах, аврах анги, хэсэг, аврах нэгжид тавигдах шаардлага, 2013)
Дээрх сэдвийн хүрээнд тоон ба чанарын судалгааны арга ашиглан гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрэм, журам, стандартууд болон бодлогын баримт бичигтэй уяалдуулан гал түймэр унтраах, аврах
ангийн байршлын төлөвлөлтийн арга зүйн асуудлуудыг судалж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын гал унтраах түймэр унтраах, аврах ангийн байршлын төлөвлөлтын өнөөгийн байдалд шинжилгээ хийхийг зорилоо.

Author Biography

  • Ц.Саруулсайхан

    Онцгой байдлын удирдлага, стратегийн магистрант, хошууч

Downloads

Published

2025-12-16

How to Cite

Ц.Саруулсайхан. (2025). ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ АНГИЙН БАЙРШЛЫН ТӨЛӨВЛӨЛТӨД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ. Хууль сахиулахуй, 44(04), 111-119. https://doi.org/10.63570/tbcjbc91

Similar Articles

1-10 of 64

You may also start an advanced similarity search for this article.