ХИЛИЙН БООМТ ДАХЬ ХИЛ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.63570/mvf2hd02Keywords:
Хилийн боомт, боомтын дэглэм, журам, хилийн хяналтын байгууллагууд, харилцан ажиллагаа, боомтын журмын зөрчилAbstract
Хилийн боомт дээр хил хяналтын байгууллагууд болох хилийн цэрэг, гааль-хорио цээрийн алба, болон тагнуул, цагдаа, боомтын захиргаа гээд маш олон байгууллагууд нэг дор хууль тогтоомжоор тодорхойлсон өөр өөрсдийн үндсэн чиг
үүргүүдийг гүйцэтгэн ажилладаг. Эдгээр байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг “Хилийн боомтод мөрдөх
журам” хэмээх бичиг баримтаар зохицуулж, хилийн боомтын дарга хэрэгжилтэд хяналт тавьж, удирдан зохицуулдаг. Хэдийгээр Монгол Улсын үндэсний болон хилийн аюулгүй байдлын төлөө гэсэн нэгэн том зорилгын төлөө ажилладаг хэдий ч бодит амьдрал дээр байгууллага байгууллагынхаа явцуу эрх ашгийг хамгаалан хамтран, харилцан ажиллах тал
дээр “цоорхой” гардаг нь нууц биш билээ. Хилийн боомт дээр дэглэм, журмыг сахиулах, байгууллага хоорондын үйл ажиллагааг “Хилийн боомтын журам”-ын дагуу гуйвалтгүй хэрэгжүүлэх нь чухал болж байгаа юм.
Downloads
Published
Issue
Section
Categories
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуй

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.