МОНГОЛ УЛС ДАХЬ ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • П.Батбаатар ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, Дотоод хэргийн их сургуулийн докторант, цагдаагийн хурандаа Author
  • П.Мөнхтуяа Хөдөө аж ахуйн их сургуулийн Статистик-Эконометрикийн тэнхимийн ахлах багш, доктор Author

DOI:

https://doi.org/10.63570/2wbhwg45

Keywords:

Эрэн сурвалжлах ажил, давуу тал, сул тал, боломж, аюул занал

Abstract

Эрх зүйн шинэчлэл нь 1990 оноос хойш эрчимтэй явагдаж байгаа хэдий ч “Эрэн сурвалжлах ажиллагаа”-ны талаар тухайлсан хууль, зохицуулалт төдийлөн боловсронгуй болоогүй байна. Цагдаагийн албаны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуулиудад “Эрэн сурвалжлах ажиллагаа”-ны талаар өөр өөрөөр, харилцан уялдаагүй хуульчилж өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар ч мөн ажиллагааг явуулах шаардлага үүсдэг байна.

Иймд энэхүү сэдвээр эрүүгийн процесс дахь эрэн сурвалжлах ажиллагааг тухайлан авч үзэж, ялгамж, онцлогийг тодорхойлохын тулд SWOT шинжилгээний арга тохиромжтой гэж үзсэн бөгөөд энэ нь эрэн сурвалжлах ажиллагааны дотоод орчны давуу болон сул тал, гадаад орчны боломж, аюул заналыг үнэлж, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, менежментийн шинжилгээ хийж, стратегийн үнэлгээ өгөхөд үр дүнтэй гэж үзсэн болно. Тодруулбал, Монгол Улс дахь Эрүүгийн процессын эрэн сурвалжлах ажиллагааны дотоод, гадаад хүчин зүйл, тэдгээрийн давуу болон сул талыг улс төр, эдийн засаг, нийгэм соёл, техник технологи, хууль эрх зүйн болон хүрээлэн буй орчны талаас задлан шинжилж, боломж болон аюул эрсдэлийн түвшнийг тодорхойлж, нэгтгэн дүн шинжилгээ хийсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн процессын эрэн сурвалжлах ажиллагаанд SWOT шинжилгээ хийсний үр дүнд цаашид олон улсын хэмжээнд болон гадаадын улс орнуудад хэрэгжүүлж буй эрүүгийн процессын эрэн сурвалжлах ажиллагааны эрх зүйн орчин, практик туршлагатай харьцуулан дүн шинжилгээ хийх угтвар нөхцөлийг хангаж, манай улсад авч хэрэгжүүлэх эрх зүйн болон үр дүнтэй туршлагыг тодорхойлон хэрэгжүүлэх боломжтой болох юм.

References

Монгол Улсын Их Хурал. (1997). Гүйцэтгэх ажлын тухай хууль. Улаанбаатар.

Монгол Улсын Их Хурал. (2002). Эрүүгийн хууль. Улаанбаатар.

Монгол Улсын Их Хурал. (2015). Эрүүгийн хууль. Улаанбаатар.

Монгол Улсын Их Хурал. (2017). Цагдаагийн албаны тухай хууль. Улаанбаатар.

Монгол Улсын Их Хурал. (2017). Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Улаанбаатар.

Монгол Улсын Их Хурал. (2021, June 22). Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль. Улаанбаатар.

Монгол Улсын Засгийн газар. (1991). ОУЦБ-Интерполд гишүүнээр элсэх тухай хуралдааны протокол. Улаанбаатар.

Монгол Улсын Засгийн газар. (2023). 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай (49-р тогтоол). Улаанбаатар.

Хууль зүй, дотоод хэргийн яам. (2017). Сайдын тушаал A-297, 360 дугаар "Жишиг батлах тухай" хамтарсан тушаал. Улаанбаатар.

Цагдаагийн ерөнхий газар. (2021). Монгол Улсын цагдаагийн байгууллагын түүх. Улаанбаатар: Соёмбо хэвлэлийн газар.

Цагдаагийн ерөнхий газар. (2024). Эрэн сурвалжлах журам. Улаанбаатар.

Цагдаагийн ерөнхий газар. (2012). Даргын 234-р тушаал. Улаанбаатар.

Цагдаагийн ерөнхий газар. (2011). Цахим сан. Улаанбаатар.

Deshmukh, D. K. (2022). Adversarial and inquisitorial models of criminal justice system: A comparative analysis. International Journal of Legal Science and Innovation, 70–77.

www.1212.mn. (n.d.). Retrieved from https://www.1212.mn

Ministry of Home Affairs Singapore. (n.d.). Retrieved from https://www.mha.gov.sg

World Population Review. (n.d.). Retrieved from https://www.worldpopulationreview.com

Лхагварагчаа, Б., & Пүрэвсүрэн, Э. (2021). Эрүүгийн процессын эрх зүй. Улаанбаатар: Соёмбо хэвлэлийн газар.

Downloads

Published

2025-04-08

Issue

Section

Судалгааны өгүүлэл

Categories

How to Cite

Батбаатар, & Мөнхтуяа. (2025). МОНГОЛ УЛС ДАХЬ ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ. Хууль сахиулахуй, 40(4), 28-41. https://doi.org/10.63570/2wbhwg45

Similar Articles

11-20 of 93

You may also start an advanced similarity search for this article.