БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААН ДАХЬ ОЛОН ТАЛТ БОЛОН БҮСИЙН ХУДАЛДААНЫ СИСТЕМИЙН НӨЛӨӨЛӨЛ

Authors

  • РЕН ЖИ БНХАУ-ын Ляонин Их сургуулийн профессор, Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор Author

DOI:

https://doi.org/10.63570/xchpqw65

Abstract

Товч агуулга: Тогтвортой худалдааны дэг журмыг тогтооход олон талт худалдааны
систем хэрэгцээ шаардлагатай байна. Орчин цагт олон талт худалдааны систем нь
зөвхөн Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-ын Хэлэлцээрт тулгуурладаггүй бөгөөд
олон талт худалдааны эрх зүйн бусад хэлбэрт ч бий. Бүс нутгийн эдийн засгийн худалдаа
болон олон талт худалдааны систем нь харилцан хамааралтай. Эдүгээ бүс нутгийн
эдийн засаг, худалдаа улам бүр өргөжин нээлттэй бүсийн эдийн засгийн үр дүнд олон
талт худалдаа хөгжиж байна. Ялангуяа, сүүлийн жилүүдэд бүс нутгийн эдийн засгийн
үйл ажиллагааны цар хүрээ улам бүр тэлэх боллоо.
ДХБ-ын бодлогын тэргүүн чиглэл болдог чөлөөт худалдааны ойлголт нь дэлхийн
олон талт худалдааны үндсэн суурь баримтлал боловч дэлхийн эдийн засгийн болон
худалдааны тэгш бус байдлыг шийдвэрлэж чадахгүй байна. Иймээс бүс нутгийн
худалдаанд зах зээлээ нээж эхэлсэн улс орнууд төдийгүй тэнцвэргүй олон талт
худалдааны системтэй бүс нутагт хэрхэн улс орнуудын зах зээлийг нээх, хөгжүүлэх
асуудлаар судалгаа хийх шаардлагатай байна.
Энэхүү өгүүлэлд олон талт худалдааны систем нь глобал худалдааны асуудал бүхий
эрх зүйн хэм хэмжээгээр шийдвэрлэгддэг учраас өргөн хүрээтэй ДХБ-ын системийг
бүсийн худалдааны дүрмээр зохицуулах боломжгүй гэсэн санааг илэрхийллээ.
Өнөөгийн байдлаар олон талт худалдааны системийн хөгжил бүс нутгийн
худалдаанд нөлөөлдөг хэвээрээ байгаа юм. Энэ хугацаанд бүс нутгийн эдийн засгийн
болон худалдааны хамтын ажиллагааны эрх зүйн механизм нь олон талт худалдааны
хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх зорилт тавигдаж байна.

Downloads

Published

2025-04-08

How to Cite

РЕН ЖИ, Р. Ж. (2025). БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААН ДАХЬ ОЛОН ТАЛТ БОЛОН БҮСИЙН ХУДАЛДААНЫ СИСТЕМИЙН НӨЛӨӨЛӨЛ. Хууль сахиулахуй, 5(№5), 168-175. https://doi.org/10.63570/xchpqw65