МОНГОЛ УЛС БА БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХАРЬЦУУЛАЛТ
DOI:
https://doi.org/10.63570/8szd3s65Keywords:
Мөнгө угаах, терроризм, аюулгүй байдал, хууль тогтоомж, харьцуулсан судалгаа.Abstract
Товч агуулга. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх нь үндэсний болон олон улсын аюулгүй байдалд шууд нөлөөлдөг, санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулах гол хүчин зүйл болдог. Тиймээс улс орон хууль эрх зүйн нарийн зохицуулалтыг хэрэгжүүлж, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тогтоох механизмыг бүрдүүлдэг. Энэхүү судалгаагаар Монгол Улс болон БНХАУ-ын мөнгө угаах болон терроризмтой тэмцэх хууль эрх зүйн зохицуулалтыг харьцуулан авч үзсэн бөгөөд үндсэн чиглэл, хяналт, тайлагнал, шийтгэл, олон улсын хамтын ажиллагаа, шинэчлэлийн чиг хандлага зэрэг олон түвшинг хамруулсан болно.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.