БОЛГООМЖГҮЙГЭЭР ХОР УРШИГ ХАМТРАН УЧРУУЛАХ ҮЙЛДЛИЙН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.63570/y6na4076Keywords:
Гэм буруугийн хэлбэр, болгоомжгүй гэмт хэрэг, гэм хор учруулахAbstract
Товч агуулга: Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг нэмэгдүүлдэг нэг үзүүлэлт нь гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэртэй байдаг. Гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцох асуудал зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэгт л тодорхойлогддог шинж юм.
Гэвч дан ганц санаатай гэлтгүй, болгоомжгүй гэмт хэрэгт хэд хэдэн этгээд өөрийн үйлдлээр хор уршигт хүргэх тохиолдол байсаар байна. Хамтран оролцох асуудал нь зөвхөн санаатай гэмт хэрэгт хэрэглэгддэг тогтсон ухагдахуун тул болгоомжгүй гэмт хэрэгт хамт оролцож байгаа үйл явцыг “хамтын үйл ажиллагаа” хэмээн нэрших шаардлагатайг тодорхойлж, үүнтэй холбоотой эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны хүрээн дэх тулгамдаж буй асуудлыг энэхүү өгүүллээр хөндөж, шийдлийг боловсруулсан.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.