НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ

Authors

  • Б.Одонгэрэл СИТИ их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Author

DOI:

https://doi.org/10.63570/ypq6bz70

Keywords:

Насанд хүрээгүй хүн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Abstract

Товч агуулга: Энэхүү өгүүллээр Монгол Улсад насанд хүрээгүй хүний эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сайжруулах арга замын талаар хөндөхийг зорилоо. Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуульд насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг тусгайлан зохицуулсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүүхдийн эрхийг бүрэн хангаж чадахгүй байна. Монгол Улсын хэмжээнд хүүхдийн гэмт хэрэгт холбогдсон байдлыг авч үзвэл, 2018 онд 956, 2019 онд 1356, 2020 онд 990, 2021 онд 921, 2022 онд 1540 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь хүн амтай харьцуулахад бага тоо биш юм.

Японд насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас гадна Хүүхдийн тухай хууль гэж нэрлэгддэг тусдаа хуулиар зохицуулагддаг бөгөөд хэргийг гэр бүлийн шүүх гэж нэрлэгддэг тусдаа шүүх шийдвэрлэдэг. Сүүлийн жилүүдэд зөвхөн Япон гэлтгүй Солонгос, Сингапур зэрэг Азийн орнуудад насанд хүрээгүйчүүдийн тусгай шүүх байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нийгэмшүүлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж байгаа сайн туршлага сүүлийн үед бий.

Тиймээс Монгол Улсад Азийн бусад орны жишгээр насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдийн шүүхийг тусад нь байгуулах шаардлагатайг илтгэлээр хэлэлцэх юм. Ингэхдээ Япон, Солонгос, АНУ-ын жишиг туршлагыг судалж, өөрийн орны нөхцөл байдалтай харьцуулан тодорхой арга замыг эрэлхийлсэн.

Author Biography

  • Б.Одонгэрэл, СИТИ их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор

    СИТИ Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор

Published

2025-10-20

How to Cite

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ. (2025). Гэмт явдалтай тэмцэх асуудал, 93(№2,3), 14-25. https://doi.org/10.63570/ypq6bz70

Similar Articles

41-50 of 113

You may also start an advanced similarity search for this article.