Энэ өгүүлэлд Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлогын эрх зүйн орчин, зохион байгуулалтын тогтолцоо, хэрэгжилтийн өнөөгийн байдлыг шинжилж, цаашид сайжруулах арга замыг тодорхойлсон. НҮБ-аас зарласан 2021-2030 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арван жил” болгосон зорилтын хүрээнд Монгол Улс хууль эрх зүйн орчноо шинэчилж, Үндэсний зөвлөл байгуулан ажиллаж байгаа хэдий ч сүүлийн таван жилийн статистик мэдээллээс үзэхэд ослын тоо, хохирол өндөр хэвээр байна. Судалгаанд баримт бичгийн шинжилгээ, статистик мэдээллийн харьцуулсан задлан шинжилгээний аргыг ашигласан. Үр дүнд бодлогын хэрэгжилтэд тулгардаг сорилтыг тодорхойлж, Аюулгүй систем (Safe System) хандлагын таван тулгуурт суурилсан сайжруулах арга замын санал боловсруулсан.
road traffic safety, policy implementation, Safe System, road traffic accidents, National Council