Буцах ENABLED

МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭМТ ХЭРГИЙН 2018–2025 ОНЫ ЧИГ ХАНДЛАГА: БҮТЦИЙН ШИЛЖИЛТ, ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨ БА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГЫН ЧИГЛЭЛ

CRIME TRENDS IN MONGOLIA, 2018–2025: STRUCTURAL SHIFTS, THE EFFECT OF LEGAL CHANGE AND DIRECTIONS FOR PREVENTION POLICY

А
Ариунболд Шинэжил
Багш Eolka33@gmail.com

Хураангуй

Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо сүүлийн найман жилд огцом хэлбэлзсэн боловч энэ хэлбэлзлийг хүн амын өсөлт, хууль тогтоомжийн өөрчлөлт, гэмт хэргийн бүтцийн шилжилттэй уялдуулан нэгтгэж шинжилсэн судалгаа хомс байна. Өгүүллийн зорилго нь 2018–2025 оны гэмт хэргийн чиг хандлагыг тодорхойлж, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг ялган, урьдчилан сэргийлэх бодлогод хэрэгжихүйц санал боловсруулахад оршино. Судалгаанд “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном”-ын 2018–2025 оны найман хэвлэлийн цагдаагийн бүртгэлийн өгөгдлийг ашиглаж, 10,000 хүнд ногдох түвшин, жилийн дундаж өсөлтийн хурд, ковид-19-ийн хязгаарлалтыг тусгасан хандлага, өөрчлөлтийн задаргааны аргыг хэрэглэв. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2018 онд 36,220 байснаас 2025 онд 47,480 болж 31.1 хувиар, 10,000 хүнд ногдох түвшин 111.8-аас 132.2 болж 18.2 хувиар өссөн. 2020–2021 онд түвшин урт хугацааны хандлагаасаа ойролцоогоор 33 хувиар доогуур байв. Найман жилийн цэвэр өсөлтийг залилах гэмт хэргийн өсөлт /+11,548/ бүрэн нөхөж, хулгайлах гэмт хэрэг 43.1 хувиар буурсан нь өмчийн эсрэг гэмт хэрэг биет буюу эд зүйлсийг нууц далд аргаар авах хэлбэрээс зайнаас үйлдэгдэх хэлбэр рүү шилжиж буйг харуулна. 2024 оноос хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.5 дахин өссөн нь голчлон хуулийн өөрчлөлтийн үр дагавар бөгөөд үүнийг хасвал 2023–2025 оны өсөлт 33.5-аас 25.2 хувь байна. Хүнийг алах гэмт хэргийн 100,000 хүнд ногдох түвшин 5.9-өөс 5.2 болж буурсан. Судалгааны дүнд залилахаас урьдчилан сэргийлэх банк, харилцаа холбоо, цагдаагийн хамтын механизм, хуулийн өөрчлөлтийн нөлөөг статистикт тэмдэглэх журам, хүн амд ногдох түвшинд суурилсан тайлагнал зэрэг хариуцагч, хугацаа, хэмжих үзүүлэлт бүхий санал дэвшүүлэв.

Түлхүүр үг: Гэмт хэргийн чиг хандлага бүртгэгдсэн гэмт хэрэг залилах гэмт хэрэг ковид-19 хуулийн өөрчлөлт гэмт хэргийн цагаан ном урьдчилан сэргийлэх бодлого.
Abstract

Сrime trends, recorded crime, fraud, COVID-19, legal change, White Paper on Crime, crime prevention policy.

Keywords: Сrime trends recorded crime fraud COVID-19 legal change White Paper on Crime crime prevention policy.